x

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг Байнгын хорооноос 76.9 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдтэй хэзээ хариуцлага тооцох тухай тодруулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар хийсэн тайлбартаа, ЖДҮ-ийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, энэ асуудлыг замхруулалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн А.Сүхбат нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, мал аж ахуйн салбарын талаар ямар ажил хийхээр төлөвлөж буйг тодруулав.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, эрх зүйн зохицуулалт хийх чухал хуулиуд батлагдсан болохыг дурдаж, харин зохион байгуулалтын хувьд салбарын хүмүүстэй нягт ажиллахыг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, малын үржил, селекцийн асуудал орхигдсон төдийгүй малын генетикт өөрчлөлт орж буйг цохон тэмдэглээд салбарын бодлогын асуудалд анхааран ажиллах тухай санал хэлэхийн сацуу нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлж байв. 

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн дэмжлэг авлаа.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулахаар тогтлоо.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг танилцуулсан юм. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2018.11.15/-нд өргөн мэдүүлсэн. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.11.124)
    Ер нь энэ их хуралд жинхэнэ эх оронч бусадын төлөө амь амьдралаа зориулах хүн л байх ёстой.Харин хувий амьдралаа дээшлүүлэх төсөвийн хөрөнгөнд гар дүрдэг хүмүүсийг эргүүлэн татах нь зөв .
    2018 оны 11 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 24 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 27 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 40 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 40 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 13 цаг 41 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 13 цаг 44 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 8 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 15 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 16 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 17 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 19 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 20 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 21 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 22 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 23 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 24 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 27 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 28 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top