x

Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт гардуулж, сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Улаантай хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх ажил, салбарын төсөл, төсвийн асуудлаар санал солилцож, ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-1/184 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд ажиллаж байсан Батжаргалын Батзориг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын бусаар эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнуудад олгосон нь илэрч, гэм буруугаа хүлээн огцорсон.

Шинээр томилогдох сайд өмнөх сайдын алдаатай бодлого, үйл ажиллагааг засах, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг хууль бус ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсоох, завхралыг дахин давтуулахгүй байх үүрэг хүлээх ёстой. Үүний тулд Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийг төрийн захиргааны байгууллагаар олгодог журмыг ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс зогсоон, шаардлага хангасан банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан нээлттэй, ил тод, бизнесийн зарчмаар хүртээмжтэй зээлүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирэх оны эхнээс эхлээд зөвхөн УИХ-ын гишүүд биш нийт жижиг дунд үйлдвэрлэгчид жилийн гурван хувийн хүүтэй таван жилийн зээл авч эхэлнэ гэж найдаад Таны дэвшүүлсэн саналыг дэмжлээ.

Түүнчлэн Засгийн газар 2019 оны төсвийг боловсруулахдаа Улсын Их Хурлын гишүүдийг аргадсан байдлаар маш хариуцлагагүй хандаж, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй төсөв баталжээ. Улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болох төрийн нэн чухал бодлогод ингэж хариуцлагагүй хандах нь олон талын эрсдэл, хохирлыг бий болгох тул миний бие энэ удаагийн төсөвт бүхэлд нь хориг тавилаа.

Тиймээс Засгийн газар Монгол Улсын 2019 оны төсвийг дахин авч үзэж, хууль зөрчсөн алдаатай бодлогуудаа засан, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, 500 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөх шаардлагатай. Энэ бодлогыг хэрэгжүүлэх нь шинээр томилогдох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гэж үзэж байна.

Иймд эдгээр асуудлыг анхаарч Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • БАТБАЯР (202.126.88.43)
    ЗӨВ ӨӨ. МАН -ЫХАНД ӨӨРИЙГӨӨ ШҮҮМЖЛЭХ БОЛОМЖ БҮҮ ОЛГО. ДЭМЖИЖ БАЙНА.
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 13 цаг 43 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 13 цаг 46 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 59 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 13 цаг 59 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 14 цаг 0 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 14 цаг 3 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 17 цаг 27 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 17 цаг 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 17 цаг 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 17 цаг 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 17 цаг 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 17 цаг 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 17 цаг 40 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 17 цаг 41 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 17 цаг 42 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 17 цаг 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 17 цаг 46 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 17 цаг 48 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top