x

Д.Хаянхярваа: Зарчим ярьж болдоггүй цаг иржээ

МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл авсан сайд нараа албан тушаалаас нь чөлөөл, зээл авсан гишүүдээ хуулийн байгууллагаар шалгуул, намын Бага хурлаа яаралтай хуралдуул” гэж шаардсаныхаа төлөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр орой бүлгийн даргын ажлаа өглөө.

Түүнийг дээрх шаардлагыг тавьж мэдэгдэл хийсний дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр намын Удирдах зөвлөлөө хуралдуулсан билээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Хаянхярвааг албан тушаалаас нь чөлөөллөө. Харин нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх, эсэхийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ дахь намын бүлгийн даргадаа арга хэмжээ авсан боловч түүний тавьсан шаардлагад ямар нэг хариу өгөөгүй байна. Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүдэд их хэмжээний зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр өгснийхөө төлөө албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа. Харин ЖДҮХС-гаас зээл авсан Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын хувь заяа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний талаар “Хуулийн байгууллага шалгаад зээл авах явцад ямар нэг хууль нөлөө орсон нь тогтоогдвол хариуцлага тооцно” гэсэн билээ.

Харин Д.Хаянхярваа гишүүний хувьд өөрийг нь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлсөн явдлыг тун тайван хүлээж авсан бөгөөд “Би бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна, надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон дүгнэх байх. Гэвч харамсалтай нь өнөөдөр зарчим ярьж болдоггүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихсон байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэдгийг л харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хэнээр ч хязгаарлуулахгүй. Ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүн ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дондогдорж (66.181.180.169)
    Хуцалгүй амаа хамхиад дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөд бэлдэж бай,завхан дарханы нэрийг бузарласан новш минь
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 23 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 27 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 39 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 40 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 40 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 44 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 7 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 15 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 16 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 17 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 19 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 20 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 20 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 21 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 22 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 24 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 26 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 28 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top