x

Э.Бат-Үүл: Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол”-ыг илчилнэ

2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-д 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан байдаг. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн хэмээн гарсан. Үүнтэй холбогдуулан аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж, төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх асан П.Цагаан нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл: 

АСЕМ бол улсаа улс шиг болгохын  төлөө хийсэн 1990  оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол “чацга”-аар гутаалгахүй. “Ардын нам   интернетээр худлаа мэдээлэл цацсан. Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум  төгрөг идсэн.  Бүр миний хүү Б.Чулуудай хүртэл холбогдчихож. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо  гудамж талбайг засаж цэмбийлгээд сайхан болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан  гэсэн. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр  оролцож чадаагүй. Би АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж  эмхэтгээд ач,  зээ нартай дурсгал болгож өгнө. Тэд маань өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүдээ өвлүүлэх учиртай.

АСЕМ-ийн хүндэтгэлийн арга хэмжээ маш сайхан болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Хамгийн гол нь Монгол Улс анх удаа  төрийн дээд зиндааны  төлөөлөгчдийг  бөөнд нь цуглуулан  олон улсын улс төрийн олимпыг зохион явуулсан. Улсын төсвөөс наад зах нь  250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын  төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан.
Өч төчнөөн хүмүүс хандив  өгсөн.  Үнэнийг хэлэхэд хямд  төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан.  Грекчүүд  спортын олимпыг санаачилсан бол монголчууд улс төрийн олимпыг санаачилсан юм шүү.  АСЕМ-ийн талаар яригдаад байгаа  асуудлуудыг  хамтарч  шалгаж  дэмжлэг үзүүлэхэд  бид бэлэн байна.  Яагаад гэвэл эх орныхоо  төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү.  Ёстой гай л байна. Тийм өөдгүй нөхдийг олох хэрэгтэй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүй,   тэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл  заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ.  Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан: Миний бие Монголын үе үеийн Ерөнхийлөгч, ЗГ-тай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч Цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, би байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яаманд буцааж тушааж ирсэн түүхтэй.

Би АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчдийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг давхар хариуцаж ажилласан нь үнэн. Гэсэн хэдий ч төрийн урилгаар ирсэн 5,000 гаруй зочныг хүлээн авах, төрийн буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан.

Тэдгээр зочид буудлын ажилтан албан хаагчдад хэл соёл, хоол унд үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалтыг зохион байгуулсан. Үүнд туслах санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно.

Намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тарах болсон нь бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар би няцааж байна. 

Ийнхүү тэд энэхүү зохион байгуулалттай явуулж буй гүтгэлэг, санхүү бүртгэлийн ташаа дүгнэлт хийж, олон нийтэд тараасан этгээдүүдэд хандаж мэдэгдэл хийгээд байна.

Мэдэгдэлд, өнөөгийн эрх баригчид өөрсдийн гаргасан удаа дараагийн улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн бүтэлгүйтэл, гэмт хэрэг болон ёс бус үйлдлээ далдлах, ард иргэдийн туульдаа хүрсэн дургуйцлийг өөр зүгт хандуулах зорилгоор, эрүүл хүний санаанд багтахааргүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байна.

Иймд бичиж, зурж тараасан худал баримт, мэдээлэл болгонд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болно хэмээн мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 22 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 26 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 38 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 38 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 39 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 42 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 6 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 13 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 14 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 15 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 17 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 18 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 19 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 20 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 21 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 22 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 25 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 27 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top