x

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болж

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр МАН-ын УЗ-ийн хурал болж өндөрлөсөн. Хурлаар үндсэндээ гурван асуудлын талаар нэлээн ярилцсан. 

Нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх саналын НИТХ-д тавих асуудал. Гуравдугаарт, намын дарга өөрөө УИХ-ын даргыг ажлаа өг гэдэг шаардлага тавьсан. 

Хоёр асуудал дээр нь шийдвэр гарсан. УИХ-ын даргын асуудал бол тусдаа. Үүнийг бүлэг, УЗ шийддэг асуудал биш. Үндсэн хуульд заасан огцрох гурван үндэслэлтэй албан тушаал. Бүлгийн даргын огцруулна гэдэг шийдвэр гаргасан. Мөн С.Батболд даргыг ажлаас чөлөөлөх чиглэлийг НИТХ-д өгнө гэсэн. 

Миний хувьд зарчмын гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт,  жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөл гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, ЖДҮ-тэй холбогдсон хүмүүс дотор ББСБ, хадгаламж зээлийн хоршоогоор мөнгөө дамжуулж, ард иргэдийн шулан мөлжсөн гэх хардлага байгаа. Үүнийг нягталж, хэрэв ийм зүйл байвал хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой. Гуравдугаарт, намын улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьсан. 

Намайг огцруулах үндэслэлийг танилцуулахдаа хоёр зүйлийг хэлсэн. Намын даргыг шүүмжилсэн гэдэг зүйл ярьсан. Намын даргаа Их хурал дээр болон байнга шүүмжилж байна гэсэн. Тэр бүү хэл намын хяналтын хороо миний хэлэх үгийг хянах шахуу утгатай зүйл ярьсан. Би түүнд нь “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам болохгүй байна. Болчимгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учир хэлэх ёстой газар нь хэлж, алдаа оноог нь засах ёстой гэсэн зарчмын байр сууриа хэлсэн.

Намын хяналтын хорооны даргаас “Би цаашдаа үг хэлэхдээ хяналтын хорооны зөвшөөрлийг авах ёстой юу” гэдгийг асуусан. Та бүхэн нам төвтэй болох зам руугаа явж байна. Нэг хүнийг тахих шүтэх зам руугаа явж байна гэдгийг шүүмжилсэн. 

Мөн намайг ЖДҮХС-тай холбогдсон хүмүүсээ өмөөрч, хамгаалахгүй байна гэдэг зүйл хэлсэн. Гишүүд холбогдсон явдал чамд хамааралтай гэсэн. Ийм хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын ажлаас чөлөөл гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр. Яагаад гэвэл ЖДҮ-тэй холбоотой хүмүүс нь өөрсдөө УЗ-ийн гишүүн гээд сууж байгаа. 

Би өнөөдөртөө УИХ-ын гишүүн байгаагийн хувьд бүлгийн даргын албан тушаал байна уу үгүй юу гэдэг нь сонин биш. Монгол Улсын иргэнийхээ хувьд энэ хууль бус зүйлийг хэлэх эрхтэй гэж бодож байна. 

Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон" гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Таныг Засгийн газрыг огцруулах албан бичиг үйлдээд түүн дээр нь 20 орчим гишүүн гарын үсэг зурсан байна гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн юм уу? 

-Би өчигдрийн УЗ-ийн хурал дээр хэлсэн. Өнөөдрийг хүртэл миний болон өөр хүний бланк дээр Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг зураагүй. Надад тийм санал ирээгүй гэдгээ хэлсэн. 

Хэрэв та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол битгий бусад хүн рүү хард. Би өөрийнхөө бланк дээр Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдийн гарын үсгийг цуглуулаад өргөн барина гэдгээ мөн хэлсэн. 

-Өнөөдрөөс гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэж ойлгож болох уу? 

-Нэгэнт хууль бус үйлдэл хийж, түүнийг нь хэлсэн хүнтэй хариуцлага тооцож байгаа. Хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан, байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тиймээс энэ хүн алдаагаа засах, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадвар энэ хүнд байхгүй гэж би үзэж байна.

Тиймээс би өнөөдрөөс эхлээд энэ хүнийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж УИХ-д өргөн барина.

-Засгийн газрыг дахиад огцруулвал улс төрийн тогтвортой байдал үүсч, дарамт нь ард иргэдэд ирэхийн биш үү?

-Хэрвээ ажил төрлөө хэвийн хийгээд, шударга ёс тогтооно гэсэн зарчимдаа туштай байгаа бол Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих ёстой. Өнөөдрийг хүртэл бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Засгийн газраас оруулж ирсэн асуудал дээр бүлэг, УИХ дэмжихгүй гаргасан асуудал нэг ч байхгүй. Бүх асуудлыг нь дэмжиж, ажил төрлийг нь шуурхайлахын төлөө дэмжин ажиллаж байсан.

Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа бухимдалд хариултыг нь буруу өглөө. Би бүлгийн даргаас огцрох нь надад сонин биш. Би намын гэхээсээ илүү Монгол Улсын эрх ашгийг илүүд үзэж ярьж байна. Шударга ёс алдагдлаа гэдгийг хүн бүхэн ярьж байгаа хэрнээ ярьж байгаагаасаа тэс өөр шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шударга ёсны төлөө тэмцэх чадваргүй гэдгээ харуулж байна. Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө хичээж ирлээ. Гэтэл сайд нар нь зарчмын зөрүүтэй юм ярьдаг. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудал дээр сайд нар нь санал зөрөлдөөд маргалдаад байдаг Засгийн газрыг үсээгүй.

-Бусад гишүүдтэйгээ гарын үсэг цуглуулах талаар ярилцсан уу. Хэр дэмжлэг авна гэж бодож байна?

-Би гишүүдийг “гарын үсгээ зур” гэж ятгахгүй. Өөрийнхөө үзэл бодлоор гишүүдтэйгээ уулзана. 64 гишүүнийхээ гарын үсгийг зураад "Та нар зурах уу” гэж уулзана.

-Өчигдөр УЗ-ийн хурлаар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийг намаас хөөнө гэсэн асуудал ярьсан юм уу?

-Бүлгийн даргаас огцрохгүй бол тусгай хариуцлага тооцно гэсэн утгатай зүйл намын дарга хэлсэн. Бодвол дараагийн хариуцлага нь намаас хөөх л байлгүй. Намын даргын болчимгүй үйлдлийг шүүмжилсэн нь намын нэр хүндэд халдсан болжээ. Манай намын гишүүд, дэмжигчид намын дарга У.Хүрэлсүх гэдэг хүнийг бурхан шиг тахих ёстой, шүүмжилж болохгүй юм байна.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг ярьсан юм уу?

-Энэ талаар яриагүй. Ц.Нямдорж сайд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хариуцлага тооцох ёстой гэсэн зүйл ярьсан.

Харин Д.Амарбаясгалан “Би ТББ учраас улс төрийн хариуцлага хүлээхгүй” гэдэг тайлбар өгсөн. Улс төрийн том намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн шүү дээ. Тиймээс хариуцлага хүлээх ёстой. Намын ЖДҮХС-аас зээл авсан мэтээр гүтгэж эхэллээ. Гэхдээ би болоод миний хамааралтай компани энэ сангаас зээл авсан бол би хариуцлагаа хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлье.

-Дараагийн Ерөнхий сайд таныг болох гээд байна гэсэн мэдээлэл гараад эхэллээ?

-Намайг албан тушаалтын төлөө явж байна гэж байгаа бол эндүүрч байна. Би албан тушаалын төлөө шунан дурлагч биш. Надад шадар сайдаас эхлээд сайдын албан тушаал санал болгож байсан. Би энэ ажлыг хийж чадах уу, үгүй юу гэж эхэлж боддог.

-Таныг намын бүлгийг хагалсан гэсэн үндэслэлээр бүлгийн даргаас огцруулж байгаа гэсэн. Энэ үндэслэлийг та хэр бодитой гэж үзэж байна уу?

-Бүлэг дээр хоёр, гурван ч удаа, өчигдөр ч намайг бүлгийг хоёр хуваасан гэж хэлсэн. Алдааг өөр дээрээ хүлээж сураагүй хүн алдаагаа засаад ажил хийнэ гэдэгт би итгэж чадахгүй.

Энэ намын 65 гишүүнийг хэн яаж хагалсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад би унагаахгүй байх бүх зүйлийг хийсэн, гишүүдтэй уулзсан. Үгүй гээд унагаасан. Концесс идсэн гэсэн үндэслэлээр унагаасан. Гэтэл дахиад ирэх оны төсөв дээр концессоо суулгаад оруулаад ирсэн. Өчигдөр УЗ дээр ярихад Ерөнхий сайд “Тийм үү концесс тавигдсан юм уу” гэж асуусан. Ийм учраас л Ерөнхий сайд ажлаа мэдэхгүй байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 18 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 21 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 33 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 34 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 35 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 38 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 1 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 9 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 10 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 11 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 13 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 14 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 15 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 15 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 17 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 18 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 21 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 22 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top