x

“Тэмээ” ярина гэсэн МАН-ын удирдах зөвлөл “ямаа” яриад тарлаа

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг ч хуралдсангүй. Үдийн өмнө 10:30 цагаас эхэлсэн энэ хурал орой 17:00 цагт завсарлаад, 18:00 цагт үргэлжлүүлэн хуралдав.

МАН-ын Удирдах зөвлөлийн 28 гишүүн хуралд оролцсон байна. Өдөр болсон хуралдаанаар Б.Батзоригийн оронд ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Урьдчилан ярьж байснаар уг хурлаар ЖДҮХС-гаас өөрөө болоод хамаарал бүхий этгээд нь зээл авсан гишүүдийн асуудлыг ярина. МАН-ын Бага хурлыг товлоно гэж байсан юм. Гэвч хурлын сценари өчигдөр өглөө намын гишүүдэд мэдэгдсэн бололтой.

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөл нь хуралдаж эхэлж байх агшинд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “… Би УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан шуугиан намжихгүй байна.Учир нь энэ асуудлаар Засгийн газар, УИХ, намын төвшинд ямар ч бодитой арга хэмжээ авахгүй байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байсан байх. Уг асуудлыг ингээд зогсоож болохгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна.

ЖДҮХС-гаас зээл авсан шат шатны хүмүүст хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үүрэгт ажлаас нь чөлөөл гэсэн шаардлагыг тавьж байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүдээс ЖДҮХС-гаас зээл авсан бол улс төрийн хариуцлага тооц гэж шаардаж байна. 

Ерөнхий сайд нь  “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчхоод байна” гэж хэллээ. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарла. Тагнуул, Цагдаа, АТГ бүхий л эрх мэдэл тэдэнд байна. Дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Яагаад шүдгүй арслан шиг болоод байгаагаа хэл. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулахыг шаардаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц” гэсэн юм.

Гэвч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг нээлттэй ярьсангүй. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах саналыг Удирдах зөвлөл­дөө оруулсан байна.

Түүний дараа Удирдах зөвлөлийн гишүүд талцаж байгаад хэрэлдэцгээсэн байгаа юм. Ингээд орой болоход намын даргынхаа саналыг дэмжих эсэх талаар санал хураахаар болжээ.

Тэр үеэр УИХ-ын дарга М.Энхболд “…Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч нам болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. Би хууль зөрчөөгүй. Мөн төрийн тогтвортой байдлын төлөө тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй” гэсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “…Би 2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жил төрд ажиллахдаа хулгай хийгээгүй. Төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авснаас хойш долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт над руу зохион байгуулалттайгаар довтолж ирлээ. Миний нэр хүндийг унагаах гэсэн. Сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар түгээж, 2.5 жилийн турш түгээлээ. Нэр, хаяггүй энэ цахим хуудсуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд манай намын гаралтай байсан. Би суудалтайгаа зууралдахгүй ч гэлээ, эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна” гэжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Надад итгэл хүлээлгэвэл би Хотын дарга болъё” гэхэд нь Су.Батболд “Хот бол мөнгө биш шүү Х.Нямбаатар аа” гэсэн байна.

Бас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлыг маань өгүүлэхийг хүсэж байгаа юм байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын хулгай дарагдахгүй” гэжээ. Завсарлагааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хоёр талынхаа харьцааг тоолцгооход ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын байр суурь тодорхойгүй байна гэцгээж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр гишүүн аль талд нь санал өгөхөөс М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийднэ гэсэн үг юм.

Хурлын үеэр Су.Батболдыг огцруулах тухай албан бичигт Ерөнхий сайд гарын үсэг зурж НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлэхээр болсон байв. Дугаар шилжих мөчид буюу 19:45 цагт МАН-ын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байлаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 15 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 19 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 31 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 31 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 32 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 36 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 59 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 6 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 8 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 8 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 11 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 11 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 12 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 13 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 14 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 15 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 18 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 20 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top