x

Д.Хаянхярваа: УИХ-ыг тараах эрх Ерөнхий сайдад байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлжээ.

Д.Хаянхярваа:

Би энэ мэдэгдлийг МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар бус, УИХ-ын гишүүний хувиар хийж байна. ЖҮДХС-г тойрсон шуугиан намжихгүй байна. Засгийн газар, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна.  Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга нарт ЖҮДХС-аас зээл авсан албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцохыг шаардаж энэ мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнийг маань "Намын даргатайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаах гэж байна" гэж хүлээж авах хүмүүс ч байна. Би намын даргатайгаа зөрчилдөөгүй, шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зориулж чуулган дээр үг хэлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулган болон бүлэг дээр хэд хэдэн удаа болчимгүй үг хэлсэн. “Би ард түмнээсээ дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана, дараа нь засгаа огцруулна, дараа нь өөрөө огцорно” гэж хэлсэн. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас томилогдсон Засгийн газарт байхгүй. Энэ нь Үндсэн хуулиар хориотой. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст шат шатандаа хариуцлага тооцохыг шаардаж байна.

Тухайлбал, УИХ-ын Ёс зүйн хороогоор оруулж хариуцлага тооц гэж байгаа. Энэ сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөл. Тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргуул. Ерөнхий сайдаас ЖДҮХС-тай холбогдсон сайдууддаа нэн яаралтай хариуцлага тооцож орных нь хүмүүсийг томил. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор намын Бага хурлаа хуралдуулж, нэр холбогдсон Удирдах зөвлөлийн гишүүдээ чөлөөлөхийг шаардаж байна.

Ерөнхий сайд “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болсон. Хий дэмий архирдаг болсон” гэж хэлсэн. Яагаад ингэж хэлснээ тайлбарлахыг шаардаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилж, хариуцлага тооцох эрх мэдэл нь байна. Ерөнхий сайд тагнуул, цагдаа, АТГ гээд эрх мэдэл нь байна.  Ерөнхий сайдад өөр ямар эрх мэдэл дутаад байгаа юм. Бид эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хэрэв эрх мэдэл нь дутаад байгаа бол УИХ-аар хэлэлцүүлж гаргуулж ав” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай намын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирснийг танай намынхан аваад үлдэж байсан. Тэгэхэд одоо энд шударга хүний дүр эсгээд зогсох нь хэр ёс зүйтэй юм бэ?

-Би Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлж шалгах ёстой гэсэн байр суурьтай байсан. Харин Б.Батзориг гишүүний тухайд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч эс түдгэлзүүлсэн ч шалгаад явах бүх эрх нь нээлттэй гэж үзсэн учраас түдгэлзүүлэхгүй гэдэг дээр би саналаа өгсөн.

-ЖДҮХС-гаас зээл авахыг дэмж гэдэг утгатай албан бичиг УИХ-ын гишүүд явуулж байсан гэсэн?

-ЖДҮХС-тай холбоотой маш олон хүсэлт гишүүдэд ирдэг. Хэрэв миний нөлөөллөөр нэг компани зээл авсан байвал би шалгуулахад бэлэн байна.

-ЖДҮХС-тай холбогдсон долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн гэсэн. Мөн Засгийн газрыг огцруулах саналд 29 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Би сонсоогүй. Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй.

-Намын гишүүд дундаас зээл авсан нэлээн олон гишүүн гарч ирлээ. Та бүлгийн даргынхаа хувьд зээл авсан гишүүддээ ямар хариуцлага тооцох вэ?

-Нэр гараад яваад байгаа гишүүн болгоныг зээл авсан нь үнэн гэж хэлэх баримт надад алга.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж буй шаардлага 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (202.179.24.163)
    Zuv zuv demjij bna. Khurelsuh ajlaa l hii. dandaa deeshee ataarhaj agsarch baihaa zogsoo. Surjin ug hereggui. Bankni munguur kazenoo toglosnoo ch tul, uuchlah tusam dawraad bitgii bai.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Z (66.181.180.248)
    Haynhyrvaa vum vumnii holion bantan hutgagch ooroo zail
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 16 цаг 55 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 16 цаг 59 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 11 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 12 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 13 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 16 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 39 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 47 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 20 цаг 48 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 20 цаг 49 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 20 цаг 51 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 20 цаг 52 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 20 цаг 53 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 20 цаг 53 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 20 цаг 54 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 20 цаг 56 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 20 цаг 58 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 0 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top