ЖДҮХС-ийн зээлийг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид олгосон нь шударга бус тул хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн олон нийт эсэргүүцэл үргэлжилсээр байна. "Веритас партнерс" хуулийн фирмийн хуулчид дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын Ёс зүйн байнгын хороог хуралдуулах хүсэлтийг Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт гишүүнд гаргасан байна.
Учир нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд "Гишүүн нь албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд ашиглаж болохгүй" гэж заасан бөгөөд УИХ-ын хуулийн 24-р зүйлд "УИХ дахь ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг, чуулганы дэгийг сахиулах асуудлыг эрхэлнэ" гэж заасан байна.
Гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар асуудлыг хөндөж буй эдгээр хуульчид өмнө нь УИХ-ын тухай хуульд байсан "УИХ-ын гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэдэг заалт УИХ-ын гишүүдэд давуу байдал олгож, хуулийн өмнө бүгд тэгш байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж, энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан хуулийн заалтыг хүчингүй болгуулж байсан билээ.
Б.ТУЯА
Сэтгэгдэл (1)