Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьсан тухайгаа өөрийн Х /твиттер/ хаягтаа бичжээ.
Тодруулбал "Би Монголын түнштэйгээ манай хоёр орны харилцаа, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Гадаад Харилцааны Яамд хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон.
Мөн Б.Батцэцэг сайдыг Украинд айлчлахыг урилаа" хэмээсэн байна.