x

2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ

"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-д боллоо. 

ЭШХ-аар Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдлыг дүгнэх, ойрын болон холын ирээдүйн бодлогод цөмийн эрчим хүчний шинэ үүсгүүр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. 

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий: 

-"Манай улс өргөн уудам талбайтай, хүн ам сийрэг, хүйтэн цаг агаартай байдаг. Үүнийг дагаад бусад орны эрчим хүчний салбартай харьцуулахад манай улсад онцлог шинж их бий.

Хүн амын тархай бутархай байдлаас шалтгаалж дөрвөн үндсэн хэсэгт хуваагддаг.

Тодруулбал

  1. баруун гурван аймгийг цахилгаанаар хангадаг баруун бүсийн эрчим хүчний систем,
  2. зөвхөн Говь-Алтай аймгийг хамарсан Алтайн бүс нутгийн эрчим хүчний систем,
  3. Өмнөговь аймгийг оруулаад төвийн эрчим хүчний систем,
  4. зүүн гурван аймгийг багтаагаад зүүн бүсийн эрчим хүчний системээр ажилладаг.

Улсын хэмжээнд нийт цахилгааны хэрэглээний 78 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 22 хувийг нь хөрш орнуудаас авч байна.

Төвийн бүсэд нийт импортын хэрэглээний 22.9 хувийг, баруун бүсэд 8.4 хувийг нь ОХУ-аас авдаг. Говийн бүсэд эрчим хүчний импортын 58 хувь нь БНХАУ-аас хамааралтай.

Эрчим хүчний салбарын хэрэглээ жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) яаж өснө яг тэр шугаман холбоогоор эрчим хүчний хэрэглээ өсдөг.  

2030 онд гэхэд эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энэ салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн 23 төсөлд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тухайлбал дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төсөл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зургаан төсөл, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний долоон төсөл, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоогоор 10 аймгийн нутагт дулааны станц барих ажил явагдаж байна. Тодруулбал Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Багануур дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотод ч бас хэрэгжих шаардлагатай төслүүд бий. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдэгдүүлэх төсөл хэрэгжээд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна.  

Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэв.

Уг хурлыг ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн Комисс хамтран зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Тийм л юм бол худлаа чалчиж байхаар хурдан ажиллах хэрэгтэй. Мэргэжилтэй хүмүүсээр ажлаа хийлгээчээ. Болсон болоогүй аргалдаг чадваргүй сайдаа хурдан зайлуулаад өгөх хэрэгтэй
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Anodiin Dawaa guain us turugchiin stantsiig sudlaachee.Turiin 3 undurlugt hvrtel taniltsuilga hiih hvselt gargaad bhad ymarch chimee alga.meddegvin bol meddeg hvniin hamt duudaas asuul daa.mongoloo gesen setgel zvrh 3 undurlugt alguu.chadahgvi bol chaddag hvnd ni ajlaa ug l duu.Mongoldoo saihan amidramaar bn ard tvmen chin.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо хэдэн хувийн дутагдалтай байгаагаа мэдэх үү худлаа мэдээлэл байна
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 1 цаг 8 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 1 цаг 18 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 1 цаг 25 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 4 цаг 10 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 4 цаг 18 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 4 цаг 29 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 4 цаг 44 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 4 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 4 цаг 59 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 5 цаг 7 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 21 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 5 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 5 цаг 59 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Ихэнх нутгаар дулаарна
Top