x

Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав

Өнгөрсөн пүрэв гаригт Франц улсын парламентын доод танхим Парис 2024 зуны олимпын наадмын зохион байгуулагчид, тамирчид, дасгалжуулагчид, сэтгүүлчдэд харилцаандаа франц хэлийг түлхүү хэрэглэхийг уриалсан тогтоол баталжээ.

Өөрөөр хэлбэл тус улсын хууль тогтоогчид энэ зун тохиох олон улсын томоохон арга хэмжээг англи хэлний ноёрхлоос ангид байлгах хүсэл сонирхлоо ийм аргаар илэрхийлсэн байна.

Тогтоолыг санаачилсан консерватив улс төрч Анни Женевар “Олимпын Наадам манай хэлний нөлөө суларсныг батлан харуулах үйл явдал болох гэж байна” хэмээн бусад гишүүдэд анхааруулжээ.

Францын эрх баригчид олон жилийн турш Англи хэлний нөлөөнд автахаас болгоомжилж, өөрийн хэл соёлыг дотооддоо болон гадаадад түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн түүхтэй.

Тус улсын Academie Francaise нэртэй байгууллага гурван зууны турш англи нэр томьёо, үг хэллэгийг франц хэл рүү орчуулсан толь бичгийг төрийн дэмжлэгтэйгээр хэвлүүлж ирсэн байдаг.

1994 онд парламент Тубоны Хууль нэртэй франц хэлийг хамгаалах хууль баталсан юм. Энэ хуульд зар сурталчилгаа, барааны тэмдэг, хайрцаг сав зэрэгт зөвхөн франц хэл хэрэглэхийг заасан байдаг.

Радио өргөн нэвтрүүлгээр цацагдах дууны 40-өөс дээш хувь франц  дуу байхыг бас тусгажээ.

Пүрэв гарагийн тогтоолыг Францын эрх баригч центристүүд болон баруун жигүүрийн гишүүд дэмжсэн бол зүүн жигүүрийнхэн эсэргүүцсэн байна.

Парисын Олимпыг тойрсон хэлний маргаан үүнээс өмнө эхэлсэн юм.

Тухайлбал долдугаар сарын 26-ны нээлтийн арга хэмжээнд Мали гаралтай Францын R&B од Аяа Накамура дуулах болсон тухай цуурхал тарсан нь бас хэлтэй холбоотой асуудал үүсгэжээ.

Франц хэлтэй ертөнцийн хамгийн том од гэгддэг тэрбээр франц, араб, баруун Африкийн хэлний үгсийг хольж дуулдаг юм.

Түүнийг хэт барууны улс төрч Марин Ле Пэн “франц хэлийг завхруулагч” хэмээн шүүмжилснийхээ төлөө арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн гэгдэж байсан удаатай.

Орчин үеийн олимпын наадмыг 19 дүгээр зууны сүүлээр Францын язгууртан Пьер де Кубертин санаачилж байсан юм.

Анхны Олимпын наадмын албан ёсны хэл франц байсан бол сүүлд англи хэл нэмэгдсэн юм.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр одоо Германы туялзуур жадны тамирчин асан Томас Бах ажилладаг. Тэрбээр сайн франц хэлтэй ч гадаадын сэтгүүлчидтэй харилцахдаа англи хэлээр ярьдаг.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 20 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 23 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 55 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 12 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top