Амстердамын их сургууль болон Туршилтын молекулын түвшний анагаахын төвийн (Нидерланд) судлаачид дархлал султайн улмаас COVID-19 халдвараар бараг хоёр жил өвчилсөн 72 настай эрэгтэйн тохиолдлыг бичжээ.
Тэр нь ковидын халдварын түүхэн дэх хамгийн удаан өвчлөл болов. Вирус нь хүний организм дотор мутацид олон удаа орон эмчилгээнд ордоггүй шинэ SARS-CoV-2 хувилбаруудыг гаргаж иржээ. Тийм эм тарианд тэсвэртэй вирусууд тархаад эхэлбэл нийгэмд хамгийн их аюул тарих юм.
Суларсан иммунитет
Эмч нарын яриагаар, өнөөдөр дэлхий коронавирусийн цар тахлыг даван тууллаа. Харьцангуй эрүүл хүмүүс халдварыг хэдэн өдөрт сайндаа л хоёр долоо хоногт эдгэрч байв. Гэхдээ харин дархлаа султай хүмүүст персист халдвар гэгч вирус организмд үлдэн боломж гарангуут нь шинээр хөгжин хувьсах аюул байдаг. Энэ удаагийн судалгаанд өмнө нь цусны өвчнөөр ноцтой өвчлөн, чөмөг суулгах мэс засалд орсон миелодиспластиийн ба миелопролифератив синдромтой өндөр настай өвчтөн хамрагдлаа. Өмнөх өвчнөөр түүний дархлаа нь эрс суларсан байв. Чөмөг суулгасны дараа лимфома нь идэвхижсэн нь эмчилгээнд сөргөөр нөлөөлөв. Тэр хэд хэдэн удаа COVID-19 вирусын эсрэг вакцин хийлгэсэн ч омикрон-өсвөрийн халдвар авчээ. Тэр вирустайгаар өвчтөн эмнэлэгт хэвтсэн байна. Өвчтөн 613 хоногийн турш өвчинтэй тэмцэж, зөвхөн вирусын эсрэг эмээс гадна дархлааны эмчилгээ хийлгэж ирэв.
Тээгч вирус
Эмчилгээний явцад геномын ажиглалтыг вируст хийж ирэв. Шинжилгээ нь түүний хувирч буйг хариу байлаа. Сотровимаын дуслын дараагийн гурван долоо хоногт түүнд тэсвэртэй шинэ вирус үүсэв. Түүний дархлааны системийн эсрэг биет үүсгэх чадвар маш сул байсан гэнэ.
Үүний улмаас вирус эзнийхээ организмд урт хугацаагаар үлдэн шинэчлэгдэж иржээ. Дархлааг сайжруулах эмчилгээ нь тэр чадвар тэсвэрийг вируст нэг ёсны дасгал сургалт нь болсон байжээ. Тэр эрэгтэй өөрийн цусны өвчнөөр нас барахдаа вирустай хэвээр л байлаа.
COVID-19 вирусийг тэр дийлсэнгүй. Эмчилгээний явцад эм тарианд тэсвэртэй тэр вирусаа өвчтөн хэн нэгэнд халдаасан.
Ийм зүйл давтагдах уу?
Сул дархлаатай хүмүүст хамгийн аюултай хувилбар гарах боломжтойг эмч нар сануулж байна. Гэхдээ тийм эрсдэлтэй хувилбар гарч ирвэл зөвхөн өвчтөнд биш нийгэмд, эрүүлийг хамгаалахад, бүр цаашлаад дэлхийд аюултай байж болох юм.
Үүний эсрэг сул дархлаатай хүмүүсийн вирусын геномын судалгааг нарийнаар хийх ёстой нь ийм зүйлийг хянах анхны алхам нь болох ёстой аж.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (5)