x

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112,

  • Өмчлөх эрхийн эсрэг 79,

  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56,

  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,

  • Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв,

  • Авлига, албан тушаалын гурав,

  • Мөнгө угаах хоёр,

  • Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Н.Т нь иргэн Х.М-ын ажилд томилох, давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падаан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 1 цаг 1 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 1 цаг 25 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 2 цаг 7 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 23 цаг 55 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top