x

Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулан нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр И-Баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1,318,286,913 төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын Ерөнхий Газар илрүүлж, шалгаж шийдвэрлэжээ.

Иргэдээс хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарыг 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж Тагнуулын Ерөнхий Газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бар (127.0.0.1)
    Шүүх чанга ял өгөөч дахин иим гэмт хэргыг гаргахгүйн тулд сургамж болох үүднээс ялыг 10 жилр өгчх хэргтэй санхүүгн луувар др бол хатуу байгаач цаашд улам юм хөгжинө юм нариисах тул хуулр хамгаалан өөр зам байхгүй
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 1 цаг 50 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 2 цаг 14 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 2 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Өчигдөр 17 цаг 08 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Өнөөдөр засвартай байгаа авто замууд "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Top