Европын томоохон автомашин үйлдвэрлэгчид үнийн дайн, банкны бодлогын хүүгийн нэмэгдэл, хэрэглэгчдийн эрэлт суларсан зэрэг сөрөг хүчин зүйлүүдийн улмаас хүндрэлтэй тулгарлаа гэж Financial Times сонин мэдээлэв.
Volkswagen Group өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нэгдүгээр улиралд 20%-иар үзүүлэлт нь доошилж €4,6 тэрбум хүртэл уналтыг харуулав. Автомашины үнэлгээ хоёр дахь зах зээлд унасан, үйлвэрлэлийн хамгийн ашигтай гэгдэх Audi брэндийн нийлүүлэлтэд тасалдал гарсан зэрэг нь дээрх уналтад нөлөөлөв.
Хуучин машинуудын бага үнэ нь машиныхаа худалдааны ихэнхийг зээлээр худалддаг Volkswagen мэтийн компаниудад том цохилт болж байна. Хоёр дахь зах зээлд хуучин машинуудын үнэ бага байгаа учраас том брэндүүд зээлийнхээ хэсгийг цайруулах шаардлагтай тулгарчээ. Peugeot ба Jeep брэндийг эзэмшдэг Stellantis европын зах зээл дээр нэгдүгээр улиралд тааруу үзүүлэлтэй, ашиг нь €41,7 тэрбум хүртэл доошилжээ.
Daimler-ын охин компани Mercedes-Benz мөн л ашиг нь татвараа төлөхийн өмнө 30 хувиар унаад €3,9 тэрбум боллоо гэж мэдээлжээ. Mercedes-Benz машины худалдаа 8%-иар унан 463 мянган машин зарав. Азид тэдний худалдаа ихээхэн доошилжээ. Тэд Tesla болон Хятад компаниудын өдөөсөн үнийн дайнд мөн л ялагдаж байна. Германы машинуудын эрэлт мөн ихээр буурчээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)