x

Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ

2024  оны эхнээс Цагаан ордны олон нийттэй  харьцах асуудал хариуцсан  ажилтнууд ерөнхийлөгч Жо Байдены  алдаатай хэллэгийг наад зах нь 148 удаа засч залруулж байсныг Daily Caller порталын албан ёсны арга хэмжээний  бичлэгийг  судлан үзээд олж тогтоожээ. 

Цагаан ордоноос ерөнхийлөгчийн хэлсэн үг мөн асуултад хариулсан бичлэгийг заавал нийтэлдэг. Олон нийттэй харилцах албаны ажилтнууд  тэнд гарсан алдааг залруулж,  эсвэл Байдены хэлснийг  Цагаан орны бодлоготой нийцүүлэхээр үгүй бол бодит байдалд тааруулахаар засч янзалж байна.  Зарим тохиолдолд Байден  үнэн хэрэгтээ юу хэлснийг  өөрчлөн  шууд эсрэг санаа бодлыг гаргахаар өөрчилж байжээ.

«Нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 24 хүртэлх хугацаанд  хэлсэн албан ёсны үг, сэтгүүлч нартай уулзсан зэргийн 118 мэдэгдлийг Цагаан ордон албан ёсны болгон өөрчилж байжээ. Энд ерөнхийлөгчийн нийтэд  сонсогдохоор  хэлсэн үгийг наад зах нь 148 удаа залруулсан байв» гэж уг портал дөрөвдүгээр сарын 29-ний нийтлэлдээ өгүүлжээ.

Зарим өөрчлөлт нь хүний нэр,  хэрэг явдлын он сар, байгууллагуудын нэрийг өөрчилсөн бол нөгөө нэг тохиолдолд нь Байдены мэдэгдлийн санааг гаргахаар үйл үгийг нь өөрчилжээ. Мөн шинэлэгдсэн бичлэгт тэр хэлэх ёстой байсан гэсэн  гэхдээ огт хэлээгүй үгийг оруулсан байна.

«Татгалзаж байсан ч Америкийг аврах миний төлөвлөгөөний буянаар яг тэр цаг хугацаанд бүх америкчууд  [бүгд найрамдахчууд] санал өгөн бид бүхий л түүхэндээ аюулгүй байдлын томоохон хөрөнгө оруулалтыг хийлээ гэж би нэмэн хэлмээр байна» гэсэн бщууд бичлэгт  тэр бүгд найрамдахчуудын оронд бүх америкчуудыг хамруулан үндэстэндээ хандсан үгэнд хэлжээ.

«Бид чин шударга байх ёстой: ардчиллын аюул хамгаалагдах  ёстой [ялагдсан байх]» гэж АНУ-ын байдлын талаах илтгэлдээ Байден  аюулыг «ялахын»  оронд «хамгаалах» санал дэвшүүлэв.

Наана даа нэг тохиолдолд Цагаан ордон Байдены хэлснээс огт өөр  шууд бичлэгийг  нийтэлсэн байв.

Дөрөвдүгээр сарын арга хэмжээн дээр  Байден өөрийн телесуфлераас “завсарлага авах» гэсэн үгийг нэмэрлэн хэлжээ. Цагаан ордоны  эхний бичлэгт тэр үг байгаагүй зөвхөн  «(гаргацгүй)» гэсэн байв. Стенограммын шинэчлэгдсэн хувилбарт «завсарлага авах», «(гаргацгүй)» хоёр үг заагдсан байв.

«Ард түмээн, цаашид бид юу хийж болохыг төсөөлөөд үз дээ. Дахиад дөрвөн жил... Завсарлга авах» гэж АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн эдийн засгийн бодлогоо тайлбарлахдаа  хэлжээ. Өөрийн улс төрийн лидэрийнхээ  ээлжит алдааг цугларсан олон тэр даруйд нь ойлгосонгүй.

Гуравдугаар сарын 1-нд  тэр Жоржа Мелонийг  Цагаан ордонд хүлээн авахдаа Газын зурвасын хүн ам хүнд байдалд байгааг ярилцсан юм.  Тэр хэлэхдээ АНУ  ойрын өдрүүдэд  Иордон болон бусад орнуудын найз нөхөдтэйгээ Украинд агаараар тусламж хүргэхэд туслахаар нэгдэнэ гэжээ. Хожим түүнийг нь Үндэсний аюулгүй байдлын  стратегийн холбооны зохицуулагч Жон Кирби  Газад хүргэх тусламжийг Украин болгон андуурлаа гэж  хүлээн зөвшөөрчээ.

Хоёрдугаар сард Байден 2017 онд таалал төгссөн Германы канцлер  Гельмут Кольтой ярилцлаа гэв.  Дараа нь Макроныг 1996 онд  нас барсан Франсуа  Миттеранаар орлуулан ярьж байв.

Дөрөвдүгээр сарын 17-нд тэр сэтгүүлч нартай ярилцахдаа еврейн улсын Хайфа  хот руу довтлохыг Израильд хориглосон байв.

Өдгөө 81 настай Жо Байден америкийн түүнд хамгийн өндөр настай Ерөнхийлөгч юм. Түүний эрүүл мэндийн байдал америкчуудыг  нэлээдгүй түгшээж байна. Сүүлийн үед тэр хэлэх үгээ үе үе мартахын зэрэгцээ хоосон газартай гар барих гээд байдаг. Түүний мэдрэл муудсан гэж америкчууд  үзэх нь их болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бахр (127.0.0.1)
    америкчууд ийм орон гаран болчихсон юмыг ерөнхийлөгчөөр байлгаад байх юм сонин юм
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 43 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 46 мин Монголын хөгжлийг гацаасан нь 20 цаг 18 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 35 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top