x

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шударга ёс ярьж байгаа бол та нар өөрсдөөсөө эхэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9.00 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны санал дүгнэлтийг танилцуулав. Дэд хороо болон байнгын хороод УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авав.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэг намынхан байж яагаад байнгын хороог хаалттай хуралдуулсан юм бэ. Бүлэг дээрээ шийдсэн юмаа байнгын хороогоор оруулж жүжиглэх хэрэг байсан юм уу. Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүн холбогдсон гэсэн. Тэдний нэрийг зарлаач. Тэднийг мөнгө угаасан гээд байгаа.

Намын даалгавар өгсөн гол хүмүүсийг шалгахгүй гүйцэтгэгчийг нь шалгаад байх юм. Чиглэл өгсөн хүмүүсийг нь шалгах уу?

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Дэгийн хуулийн дагуу хаалттай горимоор хэлэлцэнэ гэсэн санал гаргасан бол санал хураалт явуулаад хэлэлцэнэ. Өчигдөр байнгын хорооны гишүүнээс тийм санал гарсан”

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Гишүүний саналаар санал хураалт явуулж хаалттай явуулсан”

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Дэд хорооны бүрэлдэхүүнд Их хуралд олон удаа сонгогдсон таван гишүүн байдаг. Бид намын бүлгийн шийдвэр энэ тэр гэж огт яриагүй. Яг одоо түдгэлзүүлэх гэхээр танилцуулга энээ тэрээ нь болохгүй байсан болохоор ийм шийдвэр гаргасан. Тодорхой хэрэг, хүнтэй холбоотой асуудлыг нээлттэй ярилцах гэхээр мөрдөн байцаалтын ажиллагаанд харшлах гээд байсан учраас хаалттай хуралдсан”  

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг би мэдэхгүй байна. Гишүүнд чиглэгдээд шалгагдсан зүйл бол байхгүй. Намын даалгавар өгсөн захиалагчийг шалга гэж байна одоогоор тийм зүйл алга.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хөгжлийн банкийг шалгасан дүнг хууль хяналтын байгууллагуудад өгч байсан. Энэ шалгалтын дүн хаана явдаг юм бэ. Бондуудын асуудлыг яах вэ?

УЕП М.Энх-Амгалан “2015-2016 оны үед үйлдэгдсэн хэрэг шалгагдаад шүүх рүү шилжээд буцаад мөрдөн байцаалтад шилжээд эргэж буцаад одоо дахин шүүх рүү шилжих гэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэт, АСЕМ, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд нэртэй устайгаа тодорхой хэргүүд яагаад ингэж 3-4 жил сунжирч байна вэ. Энэ асуудлуудыг сууриар нь шалгаж, цэвэрлэмээр байна. Зарим хэргийг маш шуурхай шийддэг хэр нь ийм хэргүүдийг яагаад ингэж удаан шалгадаг юм бэ гэдгийг Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаас асуумаар байна.

УЕП М.Энх-Амгалан “Цаад талын үндэс суурийг өөрчлөх нь миний асуудал биш. Та нарын асуудал. Эдгээр хэрэгт бүгдэнд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Хуулиа өөрсдөө баталж өгчихөөд хууль хэрэгжүүлдэг хүмүүс рүү дайрч болохгүй шүү. Хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Таны яриад байгаа бүх хэрэг дээр хэрэг бүртгэл явагдаж байгаа. Та нарын батласан хуулийн тэр хүмүүсийг бүгдийг нь барьж хориод байх боломжгүй.

Хууль зүйн сайд үүнийг мэдэхгүй ээ. Оролцох эрхгүй. Хэрвээ оролцвол өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл явцад хууль зүйн сайд оролцохгүй. Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авч Б.Батзориг гишүүний асуудлыг оруулж ирсэн гээд байгаа. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Түдгэлзүүлж шалгах жирийн гишүүн хоёрыг шалгах өөр шүү дээ. Жирийн иргэн бол шалгагдаад хоригдоод байж байна. Гэтэл түдгэлзүүлэхгүй бол гишүүнээ хийгээд энэ танхимд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу.  Шударга ёс ярьж байгаа бол та нар өөрсдөөсөө эхэл.

Би гурван удаа асуудал оруулж ирж байна. Та нар ямар хариу өгөх ёстой юм. Өмнөх хоёр дээр нь татгалзсан. Шударга ёс тогтоох ёстой байгууллага нь өөрөө шударга бай. Сангийн эрхлэгч нь хоригдсон. Үүрэг даалгавар өгсөн сайд нь өнөөдөр энд сууж байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцдэг ажлаа хийж байгаа. Наад асуугаад байгаа хэргүүд чинь бүгд АТГ дээр албан тушаалын хэргүүд гээд шалгагдаж байгаа.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.186.187.161)
    Хөөрхийдөө МАН ынхан. Хэлэх ч үг алга.УЕП хэлчихлээ дээ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 13 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 17 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 29 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 30 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 31 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 34 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 57 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 5 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 6 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 7 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 9 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 10 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 11 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 11 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 12 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 14 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 16 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 18 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top