x

Монгол, Пакистаны Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар уулзалт боллоо

Монгол, Пакистаны Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Исламабад хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, пакистаны талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга И.Ахмад нар ахалж оролцов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Пакистан хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны цаашдын чиглэл, хэлбэрийг тодорхойлоход Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлов. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн парламент хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан айлчлал хэрэгжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Пакистаны тал “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Дааасүрэн мөн өдөр Пакистаны парламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд хатагтай А.Аббас, ГХЯ-ны Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хариуцсан Үндэсний зохицуулагч З.Ахмад болон Монгол Улсаас Пакистан улсад суугаа Өргөмжит консул Н.Халид нартай тус тус уулзаж дэлгэрэнгүй ярилцав.

Гадаад Хэргийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 8 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 12 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 24 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 24 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 25 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 28 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 52 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 59 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 0 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 1 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 3 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 4 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 5 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 6 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 7 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 8 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 11 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 13 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top