x

У.Хүрэлсүхэд хэлэхэд, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ л зарлачих

УИХ-ын гишүүд, сайд нарт ЖДҮДС-ийн зээлээр бэлэн барьсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ажлаа өгөхөөр болов. Мөн өнөөдөр түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олж авсан хэрэгт буруутгаж, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг тавиад байгаа. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Гэвч түүний ард ЖДҮДС-аас зээл авсан нэр бүхий арав гаруй УИХ-ын гишүүн, сайд нарын асуудал үлдээд байна. МАН-ын дарга тэдэнд “Авсан зээлээ эргүүлж төл” гэдэг шаардлагыг тавьсан. Эхнээсээ зээлээ төлөөд эхэлчихлээ. УИХ-ын гишүүн Х.Учрал, Ж.Энхбаяр нар “баатарлагаар” зээлээ эргүүлэн төлсөн тухайд хэвлэл мэдээллийр бахархалтайгаар бичиж байна. Мөнгөтэй ч улс юм. (тийм байж яах гэж эхнээсээ ийм зүйлд орооцолдсоныг таах ухаан хайрла) Зарим нэг нь ЖДҮ-ээс зээл авсныхаа төлөө иргэдээсээ уучлал гуйсан ч гэнэ. Уг нь зээл авахаасаа өмнө энэ тухай бодох ёстой байв. Энэ хэнд зориулагдсан мөнгө билээ гэж.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шууд “Би уучлал гуйхгүй, уучлал гуйх зүйл хийгээгүй” гэв. Х.Оюундарь гишүүн ч бас “Миний хүү энэ зээлийг авах гэж хоёр гурван жил ЖДҮДС-д хүсэлт гаргасан. Тодорхой шалгуурыг хангасан учраас зээл өгсөн. Ямар сайхан зүйл хийж болддгийг ард түмэндээ хариуулах гэсэн юм. Юм хийснийхээ төлөө уучлал гуйх ёстой юу” гэж уурлав. Г.Солтан гишүүн “Би компанийнхаа ажилд оролцолгүй удаж байгаа учраас энэ зээл надад хамаагүй” гэлээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Ихэнх нь “Бид хуулийн дагуу зээл авсан учраас буруугүй” гэж үзэж байна. Тэгээд ч одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар эдгээр нөхдөд хариуцлага тооцох боломж байхгүй. Тэр нь ч гэсэн манай нөхдийг “Сүүлээ сэрвээн дээрээ хаях” боломжийг олгож байгаа бололтой. Зээл өгсөн нь буруу юм бол авсан нь зөвдөх ёс байх уу?

Зээл авсан сайдыг бол мэдээж “улс төрийн хариуцлага” яриад албан тушаалаас нь чөлөөлж болно. Харин УИХ-ын гишүүдийг яах вэ? УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх үү? Хуулийн хувьд ийм боломж байхгүй гэдгийг өмнө хэлсэн. Харин улс төрийн хариуцлага нь ямар байх бол. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татъя гэхэд нөхөд “бид гэмт хэрэг хийгээгүй” гэж зүтгэнэ, УИХ-ын бусад гишүүд ч тэгж үзнэ. Чоно үүрэндээ өлзийтэй гэж үг бий. Тэгээд ч энэ удаагийн сонгууль жижиг мажоритари системээр явагдсан учраас тойргоос сонгогдсон гишүүнийг намын дарга санаачлагаараа эргүүлэн татах боломжгүй. Хэрэв хуучин шиг намын жагсаалтаар гарсан бол эргүүлж татаад арынх нь хүнийг оруулаад ирэх боломж байв.

Гэвч ямар ч үед гарц олддог гэдэг дээ. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах болмжгүй юм бол ядаж л “Албан тушаалын нөлөөгөө (эрх мэдэл биш шүү, хуулийн хувьд тэгж үзэх боломжгүй) ашиглан төсвийн мөнгө рүү гар дүрсэн, ашиг сонирхлын зөрчил гаргасан эдгээр нөхлийг 2020 оны сонгуулиар МАН нэр дэвшүүлэхгүй” гээд л зарлачих хэрэгтэй юм. Энэ л улс төрийн хариуцлага. МАН-ын даргын хувьд хийж чадах зүйл энэ.

Тэгвэл ядаж л дараа дараачийн УИХ-ын гишүүдэд сургамж болно. Түүний яриад байгаа хариуцлагатай, ёс зүйтэй, шударга төр бий болно. Хэрэв түүний УИХ-ын индэр дээрээс хэлсэн ““Ард түмний өмчийг төрийн хулгайчдаас амиараа хамгаална” гэсэн үг үнэн бол ядаж үүнийг хийх ёстой. Заавал хэн нэгэнтэй байлдаж, амиа өргөх ямар хэрэгтэй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (203.91.115.40)
    Arail muuhai judaggui. Uursudduu taaruulsan luivariin hulgain huulitai tuuniigeehee daguu luivar hulgaigaa hiisen uchir yund huuli zurchisund tootsogdoh ve dee. Hench yuch chalichaad yuch shiidehgui bhaadaa
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 19 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 22 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 34 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 35 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 36 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 39 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 2 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 10 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 11 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 12 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 14 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 15 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 16 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 16 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 18 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 19 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 22 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 23 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top