x

С.Батболд: Гүтгэлэгт ч гэсэн хэмжээ хязгаар бий

Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд миний нэр хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. 

Миний бие 1990 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээс эхэлж, улс эх орон, ард түмний итгэлийг хүлээн, тэдний сонголт, томилолтоор төрийнхөө төлөө шат шатны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Нийслэлийн Засаг даргаар 2016 оноос томилогдон хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ийнхүү 30 шахам жил төр, нийслэл, ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил, ёс бус зүйлд автахгүйгээр зүтгэж ирсэн билээ.  Гэвч сүүлийн үед миний болон гэр бүлийн, ажил мэргэжлийн минь нэр төрд илтээр халдсан тэвчиж болшгүй зохион байгуулалтай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан  албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрч байна.

С.Батболд миний бие гурван сайхан хүүхдийнхээ эцэг, 30 жил ханилсан ханийнхаа халамжит хань, нэр төртэй эцэг, эхийнхээ хүү гэдгийг ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон төдийгүй сонгогч иргэд мэднэ.  Хүн итгэхийн эцэсгүй,  санаанд ч багтамгүй гүтгэлэг тарааж буй хүмүүсийг би үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав, ээжтэй нэгэн байх гэдэгт итгэж байна. Тэгээд ч тэдний удаа дараагийн гүтгэлэг, өдөөн хатгалагт ач холбогдол өгч байсангүй, гэтэл миний эсрэг үйлдлүүд улам өргөжиж, ажил, албатай минь холбон, хотоос хийж буй ажлуудыг харлуулах, нийгэмд гарч байгаа зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай мэдээллүүдийн эрчийг сулруулж, уг мэдээлэлд хандсан иргэд, уншигчдын анхаарлыг хотын Захирагч над уруу илтээр чиглүүлэх болсныг цааш тэвчих аргагүй боллоо. Энэ бүхний цаана улс төрийн зорилго агуулсан ганц нэг хүний зохион байгуулалттай ажиллагаа байна гэж үзэж байна.

Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая 400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган  төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж байгаа  үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж,  нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна.

Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттайгаар  нийгмийг төөрөгдүүлэх, хувь хүний нэр төрд халдсан,  гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлэгийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалтайгаар хийж  буй гэм буруутай этгээдүүдийг олж  тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан болно.  Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна. Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • gombo enkhbold (122.201.22.9)
    za bolio vvreg daalgavar ogson ajiltnuud chine 461 t bj bhad bvren erheesee tatgalzaad shalguul buruugvi chine notlogdvol ner toroo serjeej bno
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хонгор нутаг (103.10.22.37)
    Түцний босс, гөлөг
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 13 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 16 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 29 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 29 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 30 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 33 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 57 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 4 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 5 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 6 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 8 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 9 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 10 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 11 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 12 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 13 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 16 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 18 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top