x

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг өнөөдөр /2018.11.05/ УИХ-ын дарга М.Энхболдод өгчээ. Прокуророос ирсэн бичгийг УИХ 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой. МАН-ын бүлэг үдээс хойш уг асуудлаар хуралдахаар болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС)  хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээдгүй асуудал дагуулаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг компаниуд  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн  АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тэгэхээр Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх ёстой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Би (112.186.187.161)
    Шудрага залуус нь энэ намаас гарсан нь дээр байхаа. Нөгөө С.Баяр Д.Сугар Ганзориг Очирхүү нар яасан бэ? ГОК-ын хэрэг...
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.186.187.161)
    МАН-ч баларлаа даа.Дээд шүүх энэ намыг татан буулгахаас өөр гарц баына уу
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.186.187.161)
    АН жижиг асуудлаар 3-н гишүүнээ түдгэлзүүлж байсан.МАН-ыг харъя.
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.186.58)
    Зөв. Түдгэлзүүлэх юу ч биш. Шоронд ялаа эдлээд суух. Бас яаралтай өрөө төлөх хэрэгтэй. Муу хулгайч. Үхээсэй билээ
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • баагий (202.179.25.28)
    Тэнэг л биш юм бол түтгэлзүүлж Батзоригоор туг тахиад намынхаа нэрийг цэвэр авч үлдсэн нь дээр дээ.Түтгэлзүүлэхгүй гэвэл намагт бүгдээрээ хамт живих байлгүй дээ.
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.37.141)
    Нэгэнт асуудал тодорхой болсон учир Их хурал татгалзах бус шийдвэрээр прокурорын шаардлагыг баталгаажуулах биздээ
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 20 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 24 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 36 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 37 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 37 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 41 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 4 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 12 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 13 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 14 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 16 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 17 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 17 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 18 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 19 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 21 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 23 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 25 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top