x

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрохоо мэдэгдлээ

Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч  тодорхой шийдвэрт хүрсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл  авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх  чиглэлийг өгч мөн хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг хэрхэх талаар бүлгийн хурлаар нэлээд ярилцлаа. Тус сангийн талаар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд маш тодорхой хэлж байсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 700 тэрбум гаруй төгрөгийн зээл эргэлдэж байдгаас 200 тэрбум төгрөг нь найдваргүй зээл байгаа учраас энэ санд мөнгө тавихгүй гэдэг асуудал төсөв хэлэлцэх үеэр яригдсан.Нэлээд маргаан дагуулсны эцэст ирэх онд  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг суугдсан. Бүлгийн хурлаар цаашид  ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цэгцлэх ёстой гэдгийг гишүүд ч хэллээ. Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн” гэсэн юм. Үүнтэй холбогдуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийсэн юм. Тэрээр "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" гэснээс өөрөөр тайлбар хийсэнгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 8 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 11 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 24 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 24 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 25 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 28 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 52 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 59 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 0 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 1 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 3 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 4 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 5 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 6 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 7 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 8 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 11 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 12 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top