x

УИХ-ын гишүүдийн “Учрал стайл”

УИХ-ын Н.Учралын хэлсэн үг нийгмийн сүлжээнд “од” болж байна. Энэ хэрэг ЖДҮ-ийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан аж ахуй нэгжүүдийн дотор түүний аав “Их Засаг”-ийн хэмээх Н.Ням-Осорын “Хүннү” компани багтсанаас үүдэлтэй.

Зах зээлийн шилжилтийн үед тээврийн товчооны нийтийн бие засах газраас бизнесээ эхэлсэн Н.Ням-Осор бол Монголын анхдагч хөрөнгөтнүүдийн нэг. “Их Засаг” их сургууль гэхэд 6000 гаруй оюутантай, Монголын анхны бөгөөд хамгийн том хувийн их сургууль. Ц.Ням-Осорын 100 хувь өмчилдөг “Хүннү” ХХК ч ялгаагүй, 1992 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын том бөгөөд толгой компаниудын нэг.

Гэтэл уг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь олны нүдэнд олз болж, Н.Учрал гишүүнийг улалзуулахад хүрэв. Гэвч сүүлийн өдрүүдэд Н.Ням-Осорын авсан зээлээс илүү Н.Учрал гишүүний хэлсэн үг нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Эрхэм гишүүн “Тэр муу зээлийг чинь өдөрт нь буцаагаад төлчихнө” гэх маягийн үг хэлж, ад болов. “Учрал стайл” гэх хэллэг моод болж байна.

Бүр тодорхой хэлбэл Н.Учрал гишүүн зээлийн мэдээлэл цацагдсаны дараа яаруу сандруу мэдэгдэл хийж “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан. Уг зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ тийм хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор, түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш /2018.10.30/ эргүүлэн төлөхөөр шийдлээ” гэсэн байна. Цаашид төрийн нэртэй аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно гэж хэлэхээ ч бас мартсангүй.

Зүйрлэвэл хажуу айлынхаа хүмүүсийг эзгүй хойгуур гэрийг нь ухчихаад цагдаад баригдахаараа “Юун сүртэй юм, хулгайлсан юмаа буцаагаад өгчихвөл л болоо юм биш үү” гэснээс өөрцгүй. Эрүүгийн хуульд “Хохирлоо барагдуулбал” гэдэг үг байдаг л даа. Энэ бол хариуцлагын тал дээр гардаг хуулийн санкц. Харин хулгайлсан юмаа буцааснаар хулгай хулгай биш болохгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Тэр тусмаа тэрбум төгрөгийг өдөрт нь гаргаад өгөх бэл бэнчинтэй баян компани өрнөөс өрний хооронд банкны үүд сахин шар нар, бор хоногийг үдэж байгаа жижиг дундынхны өмнүүр орж зээлийг нь шомбодсон нь ёс зүйгүй үйлдэл. (Бизнест ч гэсэн ёс зүй гэж бий) Үүний цаана УИХ-ын гишүүний эрх мэдэл, нэр нөлөө байсан бол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гээд тоймгүй олон юм босч ирнэ. Улстөрч хүн асуудлыг энэ талаас нь харах ёстой. Түүнээс хусмаа чамласан хүүхэд шиг “Өгсөн зээлээ буцаагаад ав. Бид төслөө зогсоолоо” гэж айлгаж туниад, аяга тавгаа шидээд байж болохгүй. Тэгээд ч тийм баян байж яах гэж ядуу хүний хоолноос булаасан юм.  

УИХ-ын бас нэг гишүүн байна, Х.Болорчулуун. Дорнодоос сонгогдсон бие даагч гээд овоо “цор цор” гэдэг хүүхэд байлаа. Шинэ их хурал гарч ирсний дараа 65-ын сүүдэрт дарагдаад таг чиг. Түүнийг хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоныг сануулсан ганц зүйл нь сая түүний нэр дээр гарч ирсэн ЖДҮ-ийн зээл. Харин мань хүн намынхаа бүлэг дээр энэ асуудлаар байцаагдахдаа “Би харин ч энэ зээлийг зориулалтын дагуу ашигласан. Зориулалтын бусаар ашигласан гишүүд ч бий шүү” гэж бухсан гэнэ лээ. Зах зухаасаа ингээд бие биенээ илчлээд явчихвал ажил хэрэгт аштай юу.

Нэг зүйлийг сануулахад зээлийн зориулалтаас гадна зорилтот бүлэг гэж юм бий. Зээлийн зориулалт нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бол зорилтот бүлэг нь банкны шаардлага хангаж чадахгүй байгаа иргэд, жижиг аж ахуйнуудыг бага хүүтэй урт хугацаатай зээлээр дэмжих, бизнесийн боломж олгох явдал. Харин тэрбумаар тоологдох хөрөнгөтэй том аж ахуйнуудад энэ зээл хамаарахгүй. Ядаж л хоёрхон зүйлийг ялгаж салгах чадваргүй төрийн түшээд төр түшилцэж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм даа. УИХ-ын гишүүдийн Н.Учрал стайл...         

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 16 цаг 59 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 2 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 15 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 15 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 16 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 19 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 43 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 50 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 20 цаг 51 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 20 цаг 52 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 20 цаг 54 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 20 цаг 55 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 20 цаг 56 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 20 цаг 57 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 20 цаг 58 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 20 цаг 59 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 2 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 3 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top