x

Эрх баригчдын оюуны үнэлэмж ийм ядуу

Саявтар Гүржийн Батуми хотноо болсон дэлхийн Шатрын олимпиадад оролцсон манай эрэгтэй шатарчдын баг мөнгөн медаль хүртээд ирснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд  Г.Занданшатар хүлээн авч уулзаад “Баяр хүргэе. Та нарыг УИХ-ын гишүүдтэй халз тоглуулна” гэж амласан  байна.

Ингээд л болоо. Энэ олимпиадад дэлхийн улс орнуудаас эрэгтэй 179, эмэгтэй 146 баг оролцсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл манай баг тамирчид оюуны спортоор дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өргөчихөөд ирлээ гэсэн үг. Гэтэл тэр хүмүүсийн шагнал нь ердөө УИХ-ын 76 гишүүнтэй зэрэг тоглох ч юм уу, тэдний нэг хэсэгтэй нь тоглох л болж байна.

Гэтэл өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, найм давж үзүүрлэсэн бөхөд 10, долоо  давж шөвгөрсөн бөхөд долоон сая төгрөгийн шагнал өгч байсан. Энэ бол баяр наадмын зардлаас, өөрөөр хэлбэл төсвөөс өгч байгаа шагнал.

Гуравхан сая хүнийг баясгасан /гурван сая хүнээс бас нэг хэсэг нь бөх сонирхдоггүй, бага насны хүүхэд байгаа/ бөхийн шагнал үүгээр зогсохгүй ээ. Түрүүлсэн бөхөд аймгийн нь нутгийн зөвлөл жип машин, дөрвөн өрөө байр, шөвгөрсөн бөхчүүлийг тус бүр 50 сая төгрөгөөр урамшуулжээ.

Гэтэл бас түрүүлсэн Н.Батсуурь аваргад, өөрийн нэр дээр барилдуулдаг "Химон констракшн" ХХК Sunshine garden хотхонд 11 өрөө хаус шагнаж. Компанийнх нь нэрийг улс даяар дуурсгаж байгаа болохоор арга ч үгүй биз.

Харин улс орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаад ирсэн оюун ухаантнуудыг Монголын төр “УИХ-ын гишүүдтэй тоглуулна” гэж тохуурхаж сууна.

Гэтэл баяр наадмын хоёр дахь өдөр үзүүр түрүүний бөх шагналаа авч байхад энэ Г.Занданшатар, ер нь төр засгийн бүхий л удирдлага бүгдээрээ тэр бөхийг тэвэрч үнсээд л хөлсийг нь долоож байсан юм шүү дээ.

Ийм жишээ өчнөөнийг дурдаж болно. Дэлхийн дээвэр Жомлунгмад гарч, өөр бас долоон оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулан энэ л улсын нэрийг дэлхийн давцанд дуурсган алмайруулсан Гангаамаа гэдэг шавилхан бүсгүйг Монголын төр яаж гийгүүлсэн юм. Монгол Улсын гавьяат тамирчин цолоо л өгсөн байх. Ганцхан төр ч гэх юмгүй, дотоод гадаадад хэдэн арван тэрбумын хөрөнгө хуримтлуулсан баяцуул хэр анзаарсан юм бол.

Ер нь хүн тархиныхаа хэрээр сэтгэдэг гэдэг болохоор манай эрх баригчид, баячуудын аливаад хандаж байгаа хандлага өөрсдийн нь оюуны хэмжээ л энэ юм болов уу. Шөвөгт үлдсэн буюу 7 давсан бөхөд тус бүр 50 сая төгрөг өгч байгаа нутгийн зөвлөл тухайн аймгаас төрсөн нэг зохиолчийн номыг л ивээн тэтгэчихдэггүйг бид мэднэ.

Хөөрхий хэдэн зохиолч өөрийнхөө халаасны хэрээр 500, сайндаа нэг хоёр мянган ном хэвлүүлнэ, нэлээд хэсэгт нь гарын үсгээ зураад найз нөхөд, уран бүтээл нэгтнүүүддээ дурсгана. Хотын хэдэн дэлгүүрт тавиад л борлогдож байдаг болов уу хэмээн өдөр бүрий шахам эргэсээр л. Гэтэл Төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол бүтээлийг нь дунд сургуульд үздэг тэр зохиолчийн ном хаа тэртээ Ховд, Увс, Дорнод аймаг, тэндхийн захын сумдад хүрч чадахгүй. Хүргэе ч гэсэн Д.Цоодол найрагчийн “хэдэн муу навсгар найз”-ын бэл бэнчин хүрэлцэхгүй.

Ингээд л оюуны тэр сайхан бүтээлийг хязгаар нутгийнхан, хүүхэд залуучууд, хойч үеийнхэн уншиж чадалгүй өснө дөө.

Тээр жил Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат “Монголын уран зохиолын дээж бичиг 108 боть” гээд буянтай ажил эхлүүлээд сонгодог зохиолуудыг эмхэтгэн хэвлүүлээд борлуулах гэж ёстой үйлээ үзсэн. Сум, сургуулиуд тэр сайхан бүтээлийг худалдаад авахын оронд суварга босгож, бөхчүүдээ л шагнаж байсан даа...Тэр үед төр, Боловсролын яам таг чиг л сууж байсан.

Саявтар харьд амьдардаг Б.Март гэдэг монгол бүсгүй дэлхийн оюутны кино наадмын “Оскар” шагнал хүртлээ. Түүний “Нүүдэлчдийн өрхийн эмч” киног олон улс орон өөрийн дэлгэцнээ гаргахаар гэрээ хийж эхлээд байна. Манай төр засгийнхан аанай л таг чиг суусаар.....Манай зохиолчдын бүтээл дэлхийн олон хэлээр орчуулагдан гарах боллоо.

Бидний өвөг дээдэс “Биеийн хүчээр нэгийг давдаг, Бийрийн хүчээр мянгыг ялдаг” хэмээн хэлж ярьж сургасаар ирсэн.

Та бид, манай эрх баригчид оюуны бүтээлийн үнэ цэнэ, үнэлэмжийг хэзээ харж ойлгож үнэлж  сурах юм бол......

Бүр ядахнаа аялал жуулчлалыг хөгжүүлнэ, энэ жил нэг сая, дараа жил хоёр сая жуулчин хүлээж авна гээд л худал тоо амлаад суудаг. Дэлхийн давцан дээр нэр алдраа дуурсгаж байгаа энэ тамирчид, уран бүтээлчид чинь эрх баригчдыг энэ олон тоо яриад зүгээр сууж байх зуур  жуулчдыг татах тэр сурталчилгааг чинь хийгээд яваад байгаа юм биш үү...Цаашаа хойч ирээдүй энэ тэр гэхээ больё гэхэд ядахад энэ талаас нь харж болмоорсон.

Х.Өлзийбаяр “Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.179.31.80)
    Яг үнэн. Төри эрх барьсан нэртэй луйварчдад оюуны бүтээл, амжилтыг үнэлэх чадамж байхгүй нь харагдаж байна. Тэгсэн хирнээ Бөх, Мисс зэрэгт хөрөнгийг мөн хаян шүү дээ. Мөн ч өрөвдмөөр, ичмээр шүү дээ. Энэ төрд хэзээ оюунлаг хүмүүс орж төрийн эрх мэдлийг барьж бодлого хэрэгжүүлэх вэ? Яана даа. Чадалтай, өнгөтэй сайхан байвал хөгжинэ гэж боддог улс төрчид, сайд нарт хэлэх үг ч олдохгүй нь, ичмээр, ичмээр ....
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Монгол улс оюуныг үнэлдэггүй бсан,одоо ч хэвээрээ,ийм байвал цаашдаа ч үнэлэхгүй.Үр дүнд нь улс ядуу хэвээрээ,эдийн засаг нь өсөхгүй,утаандаа дарлуулаад бүгд уушигны өвчтэй болоод Монгол мөхөх биз дээ гэж л бодогдож бна.
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (211.36.135.28)
    МАН ын дарга нарыг харалтгүй ээ Арайл дэндүү муухай Арай шүү
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.24)
    Hugiin hognuud yumdaa
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 20 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 24 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 36 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 37 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 37 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 41 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 21 цаг 4 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 11 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 13 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 13 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 16 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 17 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 17 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 18 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 19 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 20 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 23 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 25 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top