x

У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.  

Уналтад ороод байсан эдийн засаг сэргэж байгаа нь үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн дэмжлэг болж байгааг холбоодын төлөөлөл ярьж байлаа. Цаашид импорт шүтэж амьдрах биш харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх чиглэлээр төр, засагтай хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ илэрхийлэв. Үүний тулд татварын бодлогоор дэмжих, тухайлбал үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирэх бараа материал, тоног төхөөрөмжийг НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлдөг байх нь чухал байгааг холбоодын төлөөлөл хэлж байлаа.

Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг байх,  2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгох, дотоодын зах зээлээ хамгаалах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах нь зүйтэй гэсэн санал гарлаа. 96 их сургуулийг цэгцэлж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг  дэмжихгүй бол мэргэжилтэй ажилчин, ажил хийх хүн олдохгүй байгаа тухай ч хөндөгдөж байлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аж үйлдвэрийн зөвлөл байгуулж бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодын төлөөлөл, холбогдох сайд, агентлагийн дарга нарыг оруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлээ.

Тэрээр “Улс орныг нуруун дээрээ үүрч яваа үйлдвэрлэгчидтэйгээ Засгийн газар байнга эргэх холбоотой ажиллана. Санаа бодлыг нь сонсож, санал, шүүмжлэлийг нь хүлээн авч ажилдаа тусгана” гэв. “Өнгөрсөн 27 жилд улс төр, бизнес хутгалдсан нь бидний алдаа.  Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ёстой. Ерөнхий сайдын хувьд улстөржихгүй, баялаг бүтээж байгаа бол хэн ч байсан дэмжинэ” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч хамтрах ёстой” гэж үзэж байна. “Төр, засаг нь баялаг бүтээгчдээ бүх талаар дэмждэг, ард иргэд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг байя.  Иргэдээ ажилтай, орлоготой, орон гэртэй, айх аюулгүй амьдруулахын тулд хамтран ажиллая” гэж уриаллаа.  

Баялаг бүтээгчдээ дэмжиж, зөвлөж, туслах ёстой. Тэднийг дарамталдаг, хууль бус зүйл шаарддаг, авлига нэхдэг байж болохгүй гэдгийг  зөвлөлдөх уулзалтад оролцсон агентлагийн дарга нарт хатуу анхаарууллаа. Үүний хариуд үйлдвэрлэл эрхлэгчид хууль, журмаа мөрдөж, татвараа цаг хугацаанд нь төлж байхыг сануулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт улиралд нэг удаа үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авч уулзан асуудлаа ярьж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 8 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 12 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 24 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 25 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 25 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 29 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 52 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 59 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 1 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 1 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 4 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 5 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 5 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 6 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 7 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 8 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 11 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 13 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top