x

Ерөнхийлөгч ба МАН-ын бүлэг

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн өрнөлөө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож, сүүлийн үед улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. 

Тухайлбал, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан зээл авсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг төсөвлөх санал гаргасан. Гэтэл зориулалтын бусаар улстөрчдийн нөлөөгөөр санхүүжилт нь явчихлаа. Нэр холбогдсон сайд нарт ёс зүйн хариуцлага тооцох юм байна уу.  Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийг зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээх ял бий шүү. Анхаараарай” хэмээн нэлээд ширүүн Ерөнхий сайдад хандсан. 

Ерөнхий сайд энэ асуудлаар  “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэж өгсөн бөгөөд сарын өмнө Сангийн яамнаас тус сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан” гэжээ.  Удахгүй шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮХС-гаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина. Цаашид ийм бусармаг үйлдлүүдтэй эвлэрэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.  Ерөнхий сайд энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай маргалдаад амжсан.   

У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд Ж.Ганбаатар “Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй. Би худал зүйл сонсохгүй” гэжээ.  У.Хүрэлсүх “Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур. Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ.  Чи хүний үгийг сонсч сур.  Анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй” гэжээ. 

Тэрээр “ Манай улс 80 гаруй сая малтай боллоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэрлэлд 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө ирэх оны төсөвт тусгачих гэж Сангийн сайд Хүрэлбаатар гэдэг дуракт хэлсэн. Одоо хүртэл алга.  Ирэх жилийн төсөвт ард түмнээ бодсон зүйл алга. Аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж, санхүүжилт байхгүй байна. У.Хүрэлсүх өөрөө төсвийг уншиж үзээгүй байна. Ганц УИХ-ын дарга л төсвөө уншжээ.

УИХ-ын гишүүдийн 51 нь дээд боловсролтой. Тэгсэн атлаа төсвөө ойлгохгүй байна. Бямбацогт оо чи хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай их ярих юм аа. Энэ төсөвт чинь чиний яриад байгаа хөгжлийн бодлого төлөвлөлт алга. Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарт ямар ч бодлого алга. Энэ өвөл нийслэлчүүдийг хөлдөөх нь ээ” хэмээн бүлгийн гишүүдийн нэрийг зарлаж, байр сууриа илэрхийлэн нэлээд ширүүхэн хурал болсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 16 цаг 53 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 16 цаг 57 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 9 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 10 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 10 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 14 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 37 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 20 цаг 44 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 20 цаг 46 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 20 цаг 46 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 20 цаг 49 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 20 цаг 50 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 20 цаг 50 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 20 цаг 51 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 20 цаг 52 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 20 цаг 53 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 20 цаг 56 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 20 цаг 58 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top