УИХ-ын гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг өөрсдөдөө авсан гэх асуудлаар Сангийн яамнаас шалгалт оруулсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө хэлжээ. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах юм байна. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлжээ.
У.Хүрэлсүх: Сайдууд ЖДҮДС-аас зээл авсан нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Санал болгох
Сэтгэгдэл (2)