x

Ерөнхийлөгч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хээрийн сургуулилтын талбайд очиж, Батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулилтыг үзлээ.

Хээрийн сургуулилт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад амжилттай оролцсон бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлэв.

“Эрхэм генерал, офицер, ахлагч нараа

Эрхэм зочид оо,

Сургуулилтад оролцож байгаа нийт цэргийн алба хаагчид аа

Батальоны тактикийн бүлгийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг зохион байгуулж байгаа Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Та бүхэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.

Энхийн цагт Зэвсэгт хүчний гол үүрэг бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг. Тэр дундаа байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь цэргийн сургуулилтын хамгийн үр дүнтэй хэлбэр гэж тооцоогддог юм. Энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид Зэвсэг хүчний байлдааны олон талт үүргийг гүйцэтгэх боломж, чадавхиа дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишиг болж байгаа юм. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлэх амжилт юм.

Эртнээс цуутай монгол цэргийн алдар, дайчин уламжлалыг нэр төртэйгээр залгамжлан, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ чадварлагаар биелүүлж байгаа Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг энэ хээрийн сургууль дахин нотлон харууллаа.

Хээрийн сургуулиар тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлсэн албан хаагчдад дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн цог золбоо үеийн үед бадарч явах болтугай” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаар орж, зэвсэглэл, техник хэрэгсэл зэрэг бригадын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Пязда гэжжж (66.181.161.111)
    Ажилгүй хар пизда. Идэж уухаас өө зүйлгүй лалар. Амиа бодсон бэртэгчин. Дахиж хугацаа чинь дуусахаар тэр чигтээ зайлаасай. Эх орноо боддоггүй, нүүрээ нуусан амьсгаа.
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 9 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 13 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 25 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 26 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 26 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 30 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 53 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 1 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 2 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 3 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 5 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 6 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 6 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 7 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 8 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 10 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 12 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 14 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top