x

Жижиг, дунд үйлдвэрээ дэмжиж чадахгүй бол ядаж хүүхдүүдээ аваръя

Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн ихэнх нь улстөрчдийн хамааралд ордог юм байна гэдэг ойлголтыг өнгөрсөн долоо хоногт олон нийт авлаа. ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас МАН-ын зүтгэлтнүүд, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компаниуд тэрбумаар хэмжигдэх зээл авчихсан баримт байна.

Мөн АН-ынхан эрх барьж байх үедээ Төсөлд дэмжлэг үзүүлэх тогтоол зэрэг аргаар бас л нэг нэгэндээ тэрбум төгрөгөөр яригдах зээл гаргаж байж. Аль алиных нь гаргасан зээл нь арилжааны банкаар дамжаагүй, сангийн үндсэн чиг шугамаас хазайж холбогдох хуулиудаа зөрчсөн, сайд тушаал гаргасан зэрэг илэрхий зөрчлүүдтэй. Ерөнхийдөө хяналтгүй, сул мөнгө байсан юм байна.

Энэ жижиг, дунд үйлдвэрүүдтэй холбоотой зээлийн маргаан цаашдаа ч багагүй сунжрах байх. Магадгүй өөр нэг сенсаацтай сэдэвт дарагдаад өнгөрч мэдэх юм. АСЕМ зохион байгуулахдаа улсад олон тэрбумын хохирол учруулсан 17 албан тушаалтан, өнөө уул уурхайг эзэлсэн 30 гэр бүл, офшорчид гээд бид өнгөрсөн жилийн хугацаанд хэчнээн ч удаа тэрбумаар яригдах мөнгөний талаар мартсан юм бэ дээ. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгө нь угаасаа УИХ-ын гишүүдэд хуваарилсан мөнгө юм гэнэ. Тийм болохоор хуваагаад өгсөн гэх. Цуурхал байлгүй дээ.

Гэхдээ зээл, арилжааны анхан шатны шаардлагуудыг тавьдаггүй их хэмжээний мөнгө улстөрчдийн эрхшээлд байдаг гэдэг нь бол батлагдлаа. Үүнийгээ илэрсэн гээд өнөө гэр хорооллын айлуудын янданд тавьж утааг бууруулах индукцийн төхөөрөмж шигээ төсөв, бодлого дээрээсээ шууд хасчихмааргүй байна. Харин ч зориулалтыг нь өөрчлөөд нийгэмдээ тустай ажил руу оруулах хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн бүр нийт ард түмнийг төлөөлнө гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Дураараа зарцуулах, гар хүрэх эрхтэй мөнгө байгаа юм бол наад зах нь хүүхэд хамгааллын асуудалд оруулчих хэрэгтэй.

Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Өнөө жилийн хувьд найман тэрбум болгож өсгөсөн талаар УИХ-ын эмэгтэй гишүүд яриад эхэллээ. Бага байсан мөнгийг холбогдох газар, ТББ-уудын саналыг авч байгаад нэмчихлээ гэсэн “баатарлаг” ярианууд л даа. Манай улсад 18-аас доош насны сая гаруй хүүхэд бий. Тэдэнд жилд найман тэрбум төгрөг зарцуулахаар тусгана гэдэг бол үнэхээр чамлалтай. 

Иймээс одоо хэл аманд ороод байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийнхаа мөнгийг хүүхэд хамгаалалд зарцуулчих гээд байгаа юм. Найман тэрбум төгрөгөөс ажил хариуцсан байгууллагууд нь цалин, үйл ажиллагаандаа юу ч авахгүй явлаа гэхэд улсын өмчит сургуулиудын дэргэдэх авто замын гарцыг сэргээж будахад л дуусна.

Уг нь бол манайхаас арай дээр улсад бол сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирж очдог автобустай байдаг. Америк кинонд гардаг танк шиг сурагчдын автобус авна гэвэл найман тэрбум төгрөгөөр наймыг л авах байх. Ядаж Солонгос, Хятадаас хуучин автобус авч болно шүү дээ. Дээр дурдсан АСЕМ-аас үлдсэн хэдэн автобус ингэхэд хаана явна вэ. Сургуульд нь сурагчдаа зөөж чаддаггүйгээс болоод жилдээ бүтэн хоёр анги дүүргэчих бага насны хүүхдүүд замын ослоор эндэж байгаа.

Ийм хүнд сэдвийг сөхөхөө больё. Удахгүй хүйтний эрч чангарна. Тэгэхээр юу болдог гэж бодно. Жишээ нь, 19, 20 цаг гээд Офицеруудын ордны автобусны буудал дээр очоод үзвэл баахан цүнхнээсээ томгүй хүүхдүүд л байдаг. Ирсэн автобусанд багтаагүй улаан хацартай хүүхдүүд “Ахаа хөлдөж үхлээ, зогсчих л доо” гээд том хар цүнхээ далбагануулсаар хоцорч байгаа харагддаг.

Дээрээс нь гэр хорооллын хүүхдүүд өглөө хичээлтэй бол өвлийн улиралд үнэгэн харанхуйгаар л нохой шуугиулсаар гарах болдог. Ядаж гудамжуудаа бүгдийг нь үүрээр ч хамаагүй асаад унтардаг гэрэлтэй болгочихмоор байгаа юм. Ер нь тэгээд хүүхэд хамгаалал гэхээр хойд эцэг, эхээс эсвэл зам тээврийн ослоос хамгаалах ёстой юм шиг ерөнхий ойлгодог боллоо. Гэтэл дэлхий даяар бол төлөвшил, сэтгэхүйд анхаарах ёстой гэдэг болсон байна. Саяхан манай сонинд Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй талаар мэргэжлийн эмчийн яриа гарсан. Сэтгэцийн эмгэг гэхээр ухаан мэдрэлгүй, шүлс амаа гоожуулаад дэмийрэлд орчихсон хүн гэдэг ойлголт түгээмэл.

Дотроо шаналж бачимдаж, стресст орсон бол бас нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэсэн үг. Цахим орчны энэ хурдтай хөгжил хүүхдүүдэд яаж нөлөөлж байгааг одоо анхаарах цаг нь болсон. Сургууль бүхэн сэтгэлзүйчтэй байж чадаж байна уу. Энэ мэтээр л мөнгө төгрөг шаардлагатай ажлын жагсаалт гарна даа. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих гээд чадахгүй бол хүүхдээ аварсан улс болъё. Тэгэхээр УИХ-ын гишүүд одоо манай, танай үед тийм ийм мөнгө төгрөг авсан, гарсан гээд маргаад байгаа мөнгөө хүүхдүүд рүүгээ чиглүүлчих юм биш үү.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 17 цаг 10 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 17 цаг 13 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 26 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 17 цаг 26 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 17 цаг 27 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 17 цаг 30 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 20 цаг 54 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 21 цаг 1 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 21 цаг 2 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 21 цаг 3 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 21 цаг 5 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 21 цаг 6 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 21 цаг 7 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 21 цаг 8 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 21 цаг 9 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 21 цаг 10 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 21 цаг 13 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 21 цаг 15 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Уржигдар 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Уржигдар 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top