x

Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Монголын нүүрсний экспортын 90 орчим хувь нь БНХАУ руу Гашуунсухайт-Ганцмод, Шивээ хүрэн-Секе боомтоор дамжиж гардаг. Зөвхөн Гашуунсухайтын боомтоор Монголын зэс, коксжсон нүүрсний экспортын 50 хувь гардаг юм. Энэ утгаараа Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг БНХАУ-д гаргахад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам онцгой үүрэгтэй. Өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

БНХАУ-ын Ганцмод хилээс 10 км зайд орших Гашуунсухайт нь жилд 30 сая.тн нүүрс экспортлох хүчин чадалтай. “Tавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иуд тус хилээр БНХАУ руу нүүрс экспортолдог. Одоогийн байдлаар авто тээврээр уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэдэг. Ганцмод нь БНХАУ-ын Шинхуа Группийн эзэмшдэг Ганкуан төмөр замтай холбогддог бөгөөд манай талаас барьж байгаа төмөр зам энэ оны III улиралд ашиглалтад орно. Ингэснээр авто замаар жилд 20 сая.тн, төмөр замаар 30 сая.тн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ.

Энэ хүртэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өртөг зардал нь хэт өндөр, хэлбэлзэл ихтэй байгаа нь нүүрсний үнэд нөлөөлж, Тавантолгой уурхайгаас тээвэрлэсэн нүүрс зах зээлд өрсөлдөхүйц үнээр хүрч чадахгүй явж ирлээ. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орох хүртэл үргэлжлэхээр байгаа юм билээ. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам ашиглалтад орсноор нүүрс нийлүүлэх зах зээлийг тэлж, нүүрсний борлуулалтыг БНХАУ-ын Баяннуур орчмын бүсээс гадна, нүүрсний зах зээлийн гол бүс болох Хэбэй, Жиангсу, Шаньдун, Хэйлунжиан болон Шинжаан мужуудад хүргэх боломжтой.

Мөн төмөр замуудыг ашиглан гуравдагч зах зээлд тэр дундаа Энэтхэг, Солонгос, Япон улс руу нүүрсний экспортыг эхлүүлнэ гэсэн яриа албаны хүмүүсээс гардаг. Нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто замаар, энэ оны сүүлчээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар, Тавантолгой-Зүүнбаян-Чойр чиглэлд төмөр замаар, Тавантолгой-Ханги чиглэлд авто замаар тээвэрлэж, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал боомтуудаар экспортод гаргах юм. Энэтхэгийн коксжих нүүрсний эрэлт цаашид 15-20 сая.тн-оор нэмэгдэх төлөвтэй байгаа тул үүний 50-иас дээш хувийг Тавантолгой ордоос авах сонирхлоо Засгийн газрын түвшинд илэрхийлсэн юм билээ.

Нүүрс тээвэрлэлтийн одоогийн байгаа чиглэл:

  1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам (18-20 сая.тн)

  2. Тавантолгой-Чойр чиглэлийн авто зам (18-20 сая.тн)

Нэмэхээр ажиллаж байгаа чиглэл:

  1. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн авто зам

  2. Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам

  3. Тавантолгой-Цагаандэл-Уул чиглэлийн авто зам

  4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам

  5. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам.

Эдгээр нүүрс тээвэрлэлтийн чиглэлүүд нэмэгдсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Цагаандэл-Уул-Өлзий, Алтанбулаг-Наушки боомтуудаар нүүрс экспортлох дэд бүтцийн хүчин чадал бий болно. Нүүрсээ төмөр замаар зөөдөг болчихвол танк орж ирнэ. Ашигт малтмалаа олон боомтоор гаргадаг болчихвол Монголын баялаг цоорхой уут шиг гоожоод дуусна хэмээх "Танкны үлгэр" ашгүй дуусч, Тавантолгойн бүлэг ордын нүүрсний экспорт сэргэх нь.

Г.Болд

Эх сурвалж: TIME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 17 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 21 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 34 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 37 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 43 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 47 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 51 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 56 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 1 цаг 5 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 31 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top