x

БАРЫН ИДЭШТЭЙ МУУР буюу “76”, “99”-ийн ЯЛГАА

2004 онд бичсэндээ бага зэрэг засал хийн дахин толилуулъя.
Энэ маань 2004 онд хэвлүүлсэн энэ номд хэвлэгджээ.

Адгуусан амьтдыг махчин, өвсөн ба сүүн тэжээлтэн гэхчлэн ялгадаг. Энэ бол биологийн хувьд хэн бэ гэдгийг нь тодорхойлсон хэрэг. Муур бар хоёр эцсийн бүлэгтээ махчин амьтад, гэвч хүмүүнд гаршиж дассанаараа ялгаатай, мэдээж учруулах хөнөөл аюулын хувьд ялгаатай.

Харин улс төр дээр бар муур хоёроор жишээлэн сонин аргумент гаргаж болмоор санагдаад байна. “Бар улс” буюу Зүүн Азийн хөгжлийн загвар нь тусдаа ойлголт.“Барын үсрэлт” явж байснаа 1997 онд санхүүгийн хямралаар “Барын уналт” залгасан. Бас Оросыг хүрэн баавгайгаар төлөөлүүлэн зурсан бичсэн нь бий. “Муур улс” гэж хэн нэгэн хүн нэр томъёо сэдэж олоогүй ч жишээ нь Монгол шиг жижиг атлаа жижгээ үл мэдэгчдэд “муур улс” гэсэн нэр хайрлаж болохоор юм шиг.“Их санаатай золиг вэ?” гэж эгдүүцмээр том том унгас алдахыг нь хэлж байна. Гэхдээ энд Монголоо муулж буй биш, бид хичнээн их мэрийж чардайгаад, гэвч дэлхий я гбайгаагаар нь үнэлж дүгнэдэг. 

Харин гарчигт өгүүлсэн “БАРЫН ИДЭШТЭЙ МУУР” гэсэн санааг би Монголын дотоодын улс төр рүү татаж авчирч яримаар санагдлаа. УИХ-ын эрхэм гишүүдийн тоог нэмье гэдэг яриа энэ хавар үлэмж идэвхжсэн. 

Үнэндээ бол аль эртний яриа хүслэн юм. Мартагдсан саяхны түүх. 2004 оны цагаан сарын өмнөхөн улс төрийн имиж рэйтинг тогтоож “76”, “99”, “108” гэсэнгурван хүрээнд баахан улс төрчдийг “шилдэг” хэмээх тодотголтойгоор шалгаруулж, “108 шилдэг эмэгтэй” гэдгийг залгуулаад гаргаад ирсэн санагдана. Энэ 4 шалгаруулалтын цаад технологи, үнэлэмж, процедурыг би энд тайлах гэсэнгүй. Харин яг бодитойгоор зураг нь хэвлэгдчихсэн сонины нүүрээр жишээлэн нэр бүхий улс төрчдийг“Барын идэштэй бар”, “Барын идэштэй муур” гэж хоёр ангилмаар санагдаж билээ. Яалт ч үгүй “76”-д багтаагүй тэр үеийн МАХН-ын (одоогийн МАН) хэсэг улс төрчдийн гомдлыг барагдуулах гэж “99”-г гаргаад ирснээ, дахин гомдол барагдуулахаар “108”-ыг гаргаад ирж үү гэлтэй. Эхнээсээ л нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, эрх баригчдын (МАН) сэтгэлийг зассан, нэлээдгүй хүнийг гомдоосон ч гэмээр юм уу. Тэр үед лав гомдол тасрахгүй байсан. Тасрахгүй гомдлыг нэг далайлтаар барагдуулъя гэсэн шиг тэр үеийн МАХН-ыг зууны шилдэг улс төрийн байгууллага болгож ам таглав уу гэлтэй бууж байв.

Анхны “76” шалгаруулалт үнэнд илүү ойртсон, магадгүй УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнг бараг урьдчилаад гаргаад тавьчихсан юм болов уу гэмээр байсансан. Орос хэлний"Лидер" ба “Чиновник” гэдэг 2 үгний солиог лав энд гаргачихсан байж магадгүй. Миний хэвшүүлэх санаатай “Барын идэштэй бар” гэдэг томъёо бол нөгөөх “лидер” нь ухаантай, харин “муур” гэдэг нь чиновникбуюу түшмэл (зөөлнөөр хэлбэл захиргааны ажилтан гэх үү) ухаантай юм.Нөгөөх “76”-г тодруулахдаа эрх баригчдад тал засахыг чармайсан ч хаа очиж Монголын ардчилсан хүчнийхэн бараг тэр чигтээ “Барын идэштэй бар”-аар бүрдэж, харин МАХН-ынхан нь тэр чигтээ (Н.Багабанди, Н.Энхбаяраас бусад нь)чиновник буюу захиргааны шилдэг түшмэдээр дүүрч байв.

2000-2004 онд ажилласан УИХ-ын 76 гишүүнийг ажваас дээрхи “76” хэмээх шалгаруулалт нүднээ буух шиг санагддаг. Учир нь тэр 4 жилд УИХ-ын эрхэм 76-г ард түмэнд нь таниулсангүй, нэлээд залхуутай өнгөрсөн гэж олон нийт ярилцсан нь түгээмэл. Нэр ус, алдар хүндийг нь мэдэх бүү хэл зүс үл таних томоотой гүндүүгүй эрхмүүд бараг талаас илүү нь. Тэгэхдээ бүгд МАХН-аас 2000 онд сонгуулиар ардчиллынхны аманд хаяж өгсөн өгөөшнүүд гэж үзэхэд хилсдэхгүй байв.

1996-2000 оны УИХ бол идэвхи нь үе үе хэтрээд савлаад, савнаасаа халиад байсан бол 2000-2004 оных дүлий дүмбэ нь хэтрээд бөөн буурь заагчид сууж харагддагсан. УИХ-ын хавар намрын чуулганыг зөвхөн баяр ёслол төдий ойлгоод, ядаж хүүхнүүд нь“сүүлчийн хонхны” баярт очиж буй оюутан охид мэт нүдээ гартлаа гоёод л. Уг нь дэлхийн ардчилсан төртэй парламентад үг хэлээр үзэлцэх нь энүүхэнд, нударга зөрүүлэх, спикерийг бүчин авч дарамтлах, хурал хаях, ширээ сандлаа балбах хэмхчих гэхчлэн бүх адал явдал бүр хөгжингүй Япон, Солонгос, Тайваньд хүртэл гардагийг бид ТВ-ээс бишгүй харсан шүү дээ. Энэтхэгийн парламентад хууль хэлэлцэх гэж яаж тамаа цайдаг, спикер нь ямар их дарамт нээнтэгэнд байдгийг би Нью Делид ажиллаж байхдаа нэг бус удаа харсан.Хамгийн ойрхны жишээ, ОХУ-ын Төрийн Думыг бид бишгүй нэг харсан, Жириновскийн яаж төвчигнөхийг. 1996 оны манай парламент бол тэдний дэргэд юу ч биш, гэтэл 2000-2004 оны “72” гэж тойрогтоо очихлоор ХХ зууны социализмын үеийн улирч баларсан бүх гавьяаг духан дээрээ наах мөртөө танхимд орж ирээд суухдаа яг дунд сургуулийн тэргүүний пионерүүд шиг, ийм чигээрээ өвгөрч эмгэрээд “Нам Тандаа… Хэзээд бэлхэн…” хэмээн уянгалуулсаар пионер ёслогоогоор ёслох нь дутжээ.

Ийм уйтгартай, ирээдүйдээ огтын үр нөлөөгүй парламентыгмонголчууд бид хичнээн удаа сонгох ёстой вэ?Эндээс таашаал авдаг хэдэн хүн, залхаж дайждаг хичнээн хүн байна вэ? “Таашаал” гэдгээр би өмнөх нийгэмд өсөж бойжсон, хүмүүжсэн, тэр нийгмээ ухарч мөрөөдөн санагалздаг бүх сонгогчдыг хэлж байгаа хэрэг. Ухаан нь УИХ-ын одоогийн нэгэн гишүүн эмэгтэй шиг багадаа пионерийн ахлах удирдагч, эсвэл таван онцын эзэн явсан, цангинсан хоолойгоор пионер сурагчдын илэрхийлэлтийг“Нам Тандаа…” хэмээн намдаа өргөдөг, ажлын гараа нь МХЗЭ-ээр заавал эхэлсэн байх тийм нэр дэвшигчийг нүдээ бүлтэртэл хайсаар яваа мянга түмэн сонгогчдыг энд хамаатуулж нэрлэхээр байсан даа. Чухам ийм л сонголтоор гарч ирэгсэдийг “Барын идэштэй буюу хэвтэштэй муур” гэчихвэл үнэнд ойртмоор. Харин ялагдал хүлээгээд ирэхийн цагт нөгөөх муур нь өс хонзон өвөрлөсөн “шархадсан чоно” болчихож бас болдгийн жишээ 1996-2000 онд зөндөө харагдсан.

Мөртөө Улсын Их Дэлгүүрээ захираад явж байх өндөр настанг 2000 онд УИХ-д оруулж ирснээрээ Монголын төр юу хожив, гялалзсан идэр залуу боловсролтой бизнесчийг ам дүүрэн хиймэл шүдтэй 60 гарсан тэтгэвэрийн эмээгээр сольсон УБ-ын төвийн 74 дүгээр тойргийнхон юу хожиж сэтгэлийн ямар таашаал авсныг гайхаад баршгүй. МАХН-аас 2000 оны УИХ дотор 60-70 настан лав 10-аас доошгүй байсан. Социализмын хадан цохио болж буй тэд түрүүчээсээ хэнхэг зөнөг нь залгаж байна. Өөрөөр хэлбэл аль хэдийнээ “Барын хэвтэштэй муур” болчихоод эх оронч царайлан (ард түмний төлөө хэмээн чалчихыг улс төрийн шинжлэх ухаанд популизм гэдэг) МАХН-ын нэрээр үнэгүй хоол зооглож буй. Эд бол XXI зууны соёлжиж европжсон Монголд, Монголын залуу хойч үеийнхэнд гологдох нь гарцаагүй.

Д.Баярхүү /2004.03.01/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 8 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 12 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 25 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 28 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 34 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 38 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 42 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 47 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 56 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 22 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top