x

Буцах ШИЛЖИЛТ яавал ӨРНӨХ вэ?

Хүн амын шилжин суурьших нь хүмүүний жам ёсны хөдөлгөөн юм. Дэлхий даяар хөдөөнөөс хот руу шилжих нь хотоос хөдөө рүү шилжихээс их буюу, улс орнууд хотжих хандлагатай болжээ. Ядуу буурай, хөгжиж буй орнуудад энэ хандлага бүр ч илүү байна. Тодорхой шалтгааны улмаас эдгээр хөдөлгөөнийг зохицууулах шаардлага гардаг.

Тэгвэл Монгол улсад энэхүү эсрэг урсгалтай шилжих хөдөлгөөн ямар байгаа, үр дагавар нь юу болох, тэдгээрийг яаж шийдэж байгаа, юунд эхэлж анхаарах тухайг нийтээр хэлэлцэн ойлголцож, төр засгаа өгөөжтэй ажиллуулахын төлөө хамтран ажиллах шаардлага иргэдийн өмнө тулгараад байна.

Хот чиглэсэн шилжилт

МУ-д хөдөөгөөс хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсээр 2019 оны эцэст Улаанбаатар хотод улсын нийт хүн амын бараг тал нь буюу 47.6 хувь нь оршин сууж байна. Энэ хувь 1990 онд 27.2, 2000 онд 33.1, 2010 онд 45.1 байжээ. Говь-Алтай, Завхан, Увс, Архангай, Дундговь, Төв аймгуудын хүн ам сүүлийн хорин жилд буурчээ (ХНХЯ).

Хөдөөд байгалийн гамшгийг даван туулах чадвар суларсан, хотуудад боловсрол эзэмших, ажил эрхлэх боломж илүү, дэд бүтэц сайжирсан зэрэг түлхэх, татах хүчин зүйлүүдийн нэгдэл нь хот чиглэсэн шилжих хөдөлгөөнийг эрчимжүүлсээр байна.

Хот рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн хотжилтыг хурдасгасан ч, хүн амын огцом өсөлт, түүнийг дагасан дуу чимээ, агаар, хөрс, усны бохирдол, дэд бүтцийн хэтэрсэн ачааллыг авчирлаа.

Улаанбаатар хотын захиргаа 2017-2020 онуудад шилжин ирэгсдийн бүртгэлийн хязгаарлалт  хүртэл тавьж байлаа. Энэ хориг нь бүртгэгдсэн хүний тоог бууруулсан ч, бүртгэлгүй шилжин ирэгсэдийн тоог бууруулаагүй,  тэдний 83 хувьд нь нөлөөлөө ч үгүй гэдэг нь  судалгаагаар тогтоогджээ (IOM, 2021). 2017 онд 25,000 иргэн нийслэлд бүртгүүлсэн бол, 2019 онд 6,800 иргэн бүртгүүлжээ. Бүртгэлгүй иргэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн хувьд эрсдэлд орж, нийгмийн суурь үйлчилгээг авах боломжгүй болжээ.

Хятадад ийм бүртгэлийн (хокуо)  хязгаарлалтыг 1958 оноос хэрэгжүүлж,  2014 оноос 3 саяас бага хүн амтай хотод зогсоосон. Урд хөршийн том хотуудад “бүртгэлийн хураамж төлөхөөс гадна өндөр орлоготой байх, бизнесийн ур чадвартай байх, гадаадад боловсрол эзэмшсэн байх, төрөл садан нь хотын “хокуо”-той байх шаардлагатай (Chan and Buckingham, 2008). Хокуо байхгүй бол хотод ажил эрхлэх, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ авах эрхгүй.

Уг нь ардчилсан МУ-д хүн бүр хаана оршин суух, ямар ажил хөдөлмөр эрхлэхээ өөрөө шийдэх бүрэн эрхийг ҮХ-иараа олгосон. Хүн амын шилжилтийн асуудал бол засаг захиргааны биш, эдийн засгийнх гэдгийг өөрийн болон өмнөд хөршийн туршлагаас төр засаг даан ч нэг ойлгосон гэж бодож байлаа. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар саяхан 2027 он хүртэл хязгаарлах (бүртгэхгүй байх) саналыг оруулсан боловч, ашгүй  ИТХ-нь дэмжсэнгүй.  Асуудал томорсоор, шийдэл нь гацсаар л байна.

Хөдөөг чиглэсэн буюу буцах шилжилт хөдөлгөөн

Хотын төвлөрлийг бууруулах нэг арга бол иргэд хотоос хөдөө рүү шилжин суурьших явдал. Үүнийг буцах шилжих хөдөлгөөн гэдэг. 2015-2020 оны хооронд нийт 43,478 иргэн хотоос хөдөөд, түүний дотор  Төв, Сэлэнгэ, Орхон аймгуудад тус бүр 3,000-аас дээш хүн шилжин суурьшжээ (ҮСХ). Буцах шилжилтийн тухай мэдээлэл ер нь бага байна.  Айл бүрийн шилжилтийн түүх харилцан адилгүй ч, амжилтын тодорхой тохиолыг олж мэдлээ.

99514dc49e75251795f6cd603dffdbae.png

Саяхан Улаанбаатарт зохиогдсон “Буцах шилжилт хөдөлгөөн” хэлэлцүүлэгт уригдсан, амжилттай яваа хэдэн тохиолыг товчлон толилуулья. Нийслэлээс Ховдын Дөргөн суманд шилжин суурьшаад ажиллаж, амьдрах арга ухаанаа олсноос гадна, түүнийгээ нийгмийн сүлжээгээр орон даяар хуваалцаж буй залуу гэр бүл Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нар байна. УБ-д жилд дунджаар 845 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг гэх тооцоо бий. Энэ цагаа гадаад хэл сурах, боловсролоо дээшлүүлэхэд зарцуулсан энэ хос, сумын төвд англи хэлний дугуйлан байгуулж, иргэдийг цахим боловсролд сургаж байна. (FB: хөдөөний айл)

Төрсөн нутаг Завхан аймагтаа Улаанбаатараас гэр бүлээрээ шилжин суурьшиж, талх нарийн боовны бизнес амжилттай эрхэлж (Batmax Co) буй, Ирландад мастер хамгаалсан Г.Амарзаяа (FB: Zaya Guna), Хөвсгөл аймагт шилжин очиж, хавдрын мэс засал хийж, олон арван хүний хотод удаа дараа ирэх эмчилгээний зардлыг  хэмнээд байгаа Б.Түвшин эмч (fb: Tuvshin Bayasgalan), Булган аймагтаа буцаж очоод өндөр өгөөжтэй мал аж ахуй эрхлэж буй, МҮОНТ-ийн сэтгүүлч асан Х.Эрдэнэбулган (fb: Монгол овогт Хишигийн Эрдэнэбулган), Өвөрхангайд оёдлын үйлдвэр байгуулан олон хүнийг ажилтай болгосон Ж.Оюунчимэг (fb: Oyunchimeg Batzuu) нарыг онцолж болно.

Хөдөөд шилжих суурьшихын давуу талыг эдгээр хүмүүс юуны өмнө эрүүл агаар, замын түгжрэлгүй амьдрал, цөөхөн хүүхэдтэй анги, ойр дотно харилцаа, хотын хүний нүдээр харахад асар их бизнес боломжууд гэжээ. Монголын аль ч аймаг, суманд интернет орсон, засмал замаар дийлэнх нь холбогдсон, дэлхийн хаанаас ч юу худалдан авах, сурч боловсрох боломж түүхэндээ анх удаа бүрдсэнийг тэд бүгд онцолсон юм.

Хөдөөд шилжин суурьшихад орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтын байр ховор, туршлага, дадлагатай боловсон хүчин дутмаг байна. Оюутнууд нийслэлд очоод, гэрлээд эцэг эхээ дуудаж, хүүхдээ харуулдаг болсон. Хөдөлмөр эрхлэх сангаас бизнестээ дэмжлэг авах боломжгүй, янз бүрийн дагавар журам нь чагтлаад байна.

Олон залуус хөдөө шилжих хүсэлтэй ч хангалттай мэдээлэл байхгүй учир шийдэж чадахгүй байна. Залуусдаа замыг нь зөв заагаад, мэргэжлийг нь хөдөөтэй холбоод өгвөл  буцах шилжилт нэмэгдэнэ.

Аймгийн төвийн сурагчдын, болон хүчний байгууллагуудын дүрэмт хувцсыг орон нутгийн нөхцөлд тааруулсан, стандартын дагуу, гоё цэвэрхэн хийхэд л жилийн турш тасалтгүй бизнэс болдог жишээтэй. Гэрийн бүрээс, үндэсний хувцасны томоохон хэрэгцээ аймаг бүрт байна. Оёдлын цех байгуулж, орчин үеийн машин тавиад ажилчидаа сургахад 2-5 сая төгрөгийг сард авч байна. Шинэ сэргэлтийн бодлогоор хөдөө орон нутагт үйлдвэр байгуулахад татвараас чөлөөлдөг болсон нь сайшаалтай .

Цаашид цалингийн шатлалыг хотоос алслалтаас урвуу биш, шууд хамааралтай болгох, хөдөөд англи хэл сайн заах, сурах боломжоор хангах, орон нутгийн иргэдийг гэгээрүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ. Эдийн засгийн, түүний дотор татварын болон бусад аргаар аймгийн төвийн хөгжлийг дэмжих хэрэгтэй байна. Жишээ нь улсын наадмаа, олимп шиг, өрсөлдүүлэн шалгаруулах замаар жил бүр аймаг бүрт ээлжлэн хийвэл аялал жуулчлалын салбарт бодитой нөлөө болно.

Хүн амын шилжих хөдөлгөөнийг хөгжлийн хүндрэл биш, боломж гэж харахыг төр засагт уриалж байна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 21 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 24 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 37 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 40 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 46 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 50 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 54 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 59 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 1 цаг 8 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 34 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top