x

Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчилж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа Газрын тосны тухай хуулийн 7.2-т өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэхээр оруулж байгаа юм байна.

Газрын тосны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн байдаг. Үүнд

“агаарын хөлгийн шатахуун хамаарахгүй” байхаар хуулийн өөрчлөлт оруулахаар УИХ чуулганаар оруулах гэж байна!!! Ингэснээр Орос, Хятадын дунд түгжигдсэн байршилтай манай орны гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гарц агаарын замыг Оросуудын мэдэлд өгөх гэж байна. Улмаар цаашид монголчууд Орос, Хятадаас өөр газар руу нисэхгүй болж ч мэдэх юм.

ОХУ-ын “РосНефть Аэро” компани Монгол Улсад ТС-1 төрлийн онгоцны шатахууныг импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах эрх авах хүсэлт тавьсан байдаг. Гэтэл “РосНефть Аэро” компани нь сөнөөгч бөмбөгдөгч онгоцонд шатахуун цэнэглэдэг учир Европын холбоо, Америкийн давхар хоригт орсон. Тэгэхээр Монгол Улс шууд хоригт орох эрсдлийг орос сайд тээж ирсэн хэрэг биш үү? Учир нь энэ хоригт орсон компанитай Монголын төр хамтарсан компани байгуулж, бизнес хийвэл улс бүхлээрээ хоригт орно гэж ойлгогдоод байх юм.

Шатахууны хангамж бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр тусмаа улс төрийн ээдрээтэй цаг мөчид Оростой, Агаарын замд хамтарсан бизнес хийх нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй төдийгүй сонирхлын зөрчилтэй, эрсдэлтэй зэрэг олон сөрөг мессежийг дэлхий дахинд өгөхгүй гэж үү?

Монголын төр, УИХ Газрын тосны салбарт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогоо баталчихсан. Үүнд “шатахуун хангамжийн олон эх үүсвэртэй байх”-аар батлагдсан.

Энэ бодлого дээрээ байр сууриа хатуу баримталж Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ асуудлыг шийддэг, Ардчилсан Парламенттай орон гэдгээ одоо л харуулах цаг боллоо.

Ардчилсан Парламентаараа шийдвэр гаргаж “нохой хорих”, “шахааг эсэргүүцэх” бас нэг сэдэв байна. Энэ бол эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой /2022.07.04/ ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой утсаар ярьж одоогоос 14 жилийн өмнө 2008 оны 5 дугаар сард, сонгуулийн өмнөхөн тавьсан өнөөх л шатахууны салбар оруулж ирэх тухай ярьсан гэх мэдээлэл байна. Утсаар ярьсан эсэхийг холбогдох байгууллагууд шалгах биз. Хэрэв эх сурвалжийн энэ мэдээлэл үнэн бол Монголын төрийн баталсан, Газрын тосны талаар баримтлах дунд хугацааны бодлогын бүх баримт бичгүүдэд энэ санал нийцэхгүй гэдгийг Монголын төр, УИХ, Засгийн газар шат шатандаа хатуу санаж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн түүхээ эргэн хараарай!  

2008 оны 5 дугаар сарын 20-ны тэр өдөр тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүнийг Улсын төв архиваас шүүж үзэж болно. Миний санаж байгаагаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүний саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулж байсан. Өнөөдөр тийм хэмжээний ШТС ороод ирээгүйг бодоход Монголын төр зөв шийдвэр гаргажээ. Энэ нь тухайн үеийн парламент одоогийнхтой л харьцуулахад “олон намын тогтолцоотой”, тийм онцлогтой Засгийн газартай байсан тулдаа тэссэн байх. Энэ сэдвийг эргэн санаж, хөндөж байхад ҮХНӨ-д нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа зайлшгүй мөн гэж бодож байна. Монгол Төрийн, Ардчилсан Парламентын мэргэн шийдвэрт Монголын ард түмэн найдаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 5 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 9 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 22 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 25 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 31 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 35 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 39 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 44 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 53 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 19 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top