x

Шүүмжлэл нь доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирэв

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид ээ, та нарыг хэн ч биш болгох, шоронд хийж, шонд дүүжлэх Эрүүгийн хуулийг эрх баригчид батлах гэж байна. Маш товчхондоо шүүмжлэлийг чинь доромжлол гэж мушгин Эрүүгийн хуулиар хариуцлага онооно. Ажил хэрэгч шүүмжлэл гэсэн ойлголт арчигдахад хүрэх нь. “Сайн шүүмжлэгчтэй байсандаа би өдий зэрэгт хүрсэн” гэж амжилтын оройд гарсан олон хүн ярьдаг юм. Бүр дэлхийгээр дүүрэн тэгж ярьсан алдартан, суутнууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид байна. Гэтэл өнөөдрийн Монголд ийм индэр, чөлөөт хэвлэл, сэтгүүлч, шүүмжлэгчид байх ёсгүй хэмээн үзэж, хуульчлах гэнэ.

Батлагдах боломжтой баримт, зөвшөөрөгдсөн үнэн, цаг хугацаа шаардсан хууль бус үйлдлийг, тийм хандлагыг өөр өөрийн арга барил, ур чадвар, өнгө аясаар нийгэмд хүргэх нь доромжлол биш гэдгийг эхлээд хэлье. Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, нийтлэлчид өөр өөрийн арга барилаар мэдээллийг хүргэдэг. Түүнийг нь хөгжсөн хийгээд хөгжиж байгаа улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Намайг Батаа доромжилсон гэдгийг хувь хүн өөрөө эхлээд нотолдог Олон улсын хуулийн практиктай. Үүнээс л Монгол зөрөх нь коммунизмын эхлэл юм. Иргэн эхлээд доромжлуулснаа нотолдог хуулийн шалгарсан практикийг өнөөдөр Монголд Эрүүгийн хуулиар л доромжилсон эсэхийг нотолж, ял оноох ёстой гэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ.

Ингэж болохгүй, Их хурлын гишүүд ээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар аа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Энэ бол хэнд ч ойлгогдох хуулийн үзэл санаа шүү дээ. Улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан хэн бүхнийг хуулийн заалтаар залхаан цээрлүүлнэ гэсэн үг.

Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл 2016 оноос хойш их болсон нь эцэстээ ийм л хууль гаргах оршил нь байжээ. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах бэлтгэл ажил байжээ.

Хүнийг доромжлох асуудал нь иргэний маргаан байдлаар шийдэгдээд, гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явдаг Зөрчлийн хууль нь өөрөө чангадсан байтал шүү. Одоо ингээд эрх баригчид шүүмжлэхийг хуульчилбал иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар хардах эрх нь хаагдана. Сошиалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлдэг байдал хумигдана, улмаар арчигдана. Хүчирхэг хэвлэл мэдээллийн редакциудыг буланд шахна. Шүүхийн үүдэнд сууж цагийг өнгөрөөх болно. Сэтгүүлчид шууд Эрүүгийн ялд унана. Энэ хууль батлагдсанаар хоёр жилийн дараа буюу 2024 оны сонгууль гэхэд чөлөөт хэвлэл, чөлөөт үзэл санаа шоронд орсон байна. Сонгуулиар эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж Монголын нийгэмд нэгэнт бүрдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө төгсөж, Үндсэн хуулийг зөрчих нь эрх баригчдын хувьд энгийн үйлдэл болно. Үндсэн хуулийн үзэл санаа бус Эрүүгийн хуулийн үзэл санаагаар бүгд явна. Эрүүжсэн нийгэм, систем тогтож, эр зориг бүхэн мохож үгүй болно. Ирээдүй ердөө л энэ.

Нэгэнт ийм болчихсон нийгэмд иргэд яадаг гээч. Хүн өөрөө өөрийгөө хянах цагдах, хий хоосноос айх, үзэл санааны боолчлолд өөрөө мэдэхгүй ордог юм. “Би ингээд биччихвэл торгуулна, шоронд орно, тэгж ажил, амьдралаа дуусгаад яах вэ” гэсэн боолчлолд. Энэ тухай нийгмийн сэтгэл зүй судлаачид тодорхой ярьж, бичих цаг одоо болсон. Ард иргэдийн зүгээс шүүх, цагдаа, хууль хүчнийхнийг муулж болохгүй. Ийм л аюултай нийгэм бий болдог учраас 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс доромжлох, гүтгэх заалт нь Эрүүгийн хуульд байх ёсгүй гэсэн зөвлөмжийг Монголд ирүүлсэн юм. Ингээд Монголын парламент тухайн үедээ Эрүүгийн хуулиас хоёр ноцтой заалтыг хассан билээ. Тэгсэн одоо буцаан сэргээж байна. Олон улсад хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Ганц Монгол Улс л Эрүүгийн хуулиар зохицуулж эргүүтэх нь. Энэ бол Монголын өнөөдрийн эрх баригчдын байгаа царай, сайн удамшсан дарангуйлагч хандлага биз ээ.

Ард иргэдийн амьдрал улам муудаж, Монголд маш олон хүнд асуудал улстөрчдийн мулгуу шийдвэр, бодлогогүй алхам, алсын хараагүй үйлдлээс болж уналтад орж байна. Энэ харанхуйлал нийгмийн бухимдлыг ирэх жилүүдэд улам их нэмнэ. Бүр дээд цэгтээ ч хүрч мэднэ. Үүнээс сэргийлэх ганц дархлаа бол аль ч улс оронд чөлөөт хэвлэл, сэтгүүлчид байдаг. Тэд буруу бүх зүйлд нүд хурц, хараа сонор байж нийгэмд хүргэж байдаг. Ямар ч байсан тэд дуугарч байдаг. Тэр дотор нь алдаа, оноо, хэтрүүлэг, зүйрлэл... бүгд бий. Олон улс өөрөө ийм юм, сэтгүүлчдийнхээ характер, харизмыг дагадаг. Иргэд хүссэн хүсээгүй сэтгүүл зүйгээс “юм” хүлээдэг учраас тэр. Энэ нь хүний нийгмийн харилцаанд нэгэнт тогтсон зүй тогтол билээ. Дарангуйлагчтай нийгэмд мэдээллийн энэ дэд бүтэц рүү, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү, редакци руу фокусалж, аль болох дарамтлах, дарж байх санааг агуулж байдаг нь үнэн. Зарим оронд сэтгүүлчдээ шоронд хийж, шонд дүүжилж байгааг хөршүүдийн жишээнээс харж байна. Ийм аймшиг руу Монголын нийгэм явж байгаа учраас сэтгүүлчид өөрсдийн индрээ хамгаалах ариун “дайн”-д мордох цаг болжээ. Иргэд ч айхгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө сэтгүүл зүйг дэмжих ёстой. Ямар ч айдасгүйгээр үгээ хэлэх тийм л нийгэм монголчуудад өнөөдөр хамгийн эрхэм чухал. Хөгжсөн улс орнуудад бол хууль нь иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм л хуулийн үзэл санаа үйлчилдэг. Харин өнөөдөр Монголд огт эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг хууль үйлчилж байгаа нь энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд ...доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол... гэх өөдгүй заалтаас харагдаж байгаа биз. Эрүүгийн хуулийн энэ нэмэлтийг устгахын төлөө тэмцэцгээе, сэтгүүлчид ээ. Тэгэхгүй бол бидний эрүүл шүүмжлэл бүхэн доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 11 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 15 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 28 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 31 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 37 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 41 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 45 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 50 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 59 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 25 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top