x

Сэтгүүлчид ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын даргыг огцруулахаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байсан цагдаагийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж зодсон, дарамталсан, айлган сүрдүүлсэн, дамжуулж байсан мэдээллийг нь тасалдуулсан, устгасан хэрэг өндрөө авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын толгой дээр буухаар болоод байна. Энэ асуудлаас болж сэтгүүлчид өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болов. Жагсаал цуглаанд зөвхөн сэтгүүлчид төдийгүй цагдаагийн байгууллага, албан тушаалтан, алба хаагчийн хууль бус үйлдэл, дур зорго, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйл ажиллагаанаас болж хохирсон, эрх нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хүрэлцэн ирж жагсаал, цуглаанд нэгдэх, эрх чөлөөгөө хамгаалж үгээ хэлэхийг урьсан байна.

Мөн өнөөдөр болох жагсаал, цуглааны дараа сэтгүүлчид Ерөнхийлэгч, УИХ, Засгийн газар болон олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж шаардлага, мэдэгдэл гаргах юм байна.

Болсон явдлыг сануулахад хотын захиргаа, Нийслэлийн захирагч албанаас өнгөрөгч пүрэв гаригт Богд уулын тусгай хамгаалалттай бүс Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх баасан гаригт мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зайсангийн аман дахь “Энигма” компанийн эзэмшлийн амралтын газрыг нурааж, хувийн өмчид халдсаны улмаас компани, хотын захиргаа хоёрын дунд зөрчил үүсч, компанийн ажилчид аялагчдын Дугуй цагаан руу явдаг замыг хүнд техникээр хаасан байна. Үүний улмаас Нийслэлийн Засаг дарга цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан замын хүчээр чөлөөлсөн бөгөөд тухайн үйл явдлын мэдээллийг дамжуулж байсан Gerel.mn сайтын сэтгүүлч Ц.Гэрэлмаагийн биед цагаагийн алба хаагчид хууль бусаар халдаж, цохиж зодсон, доромжилсон, “шоронгийн тав болгоно” гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарсан билээ.

Энэ тухай сэтгүүлч Ц.Гэрэлмаа өөрөө “Камераа унтраахаараа цагдаа цагдаа биш, араатан болдог юм байна. Намайг хүнгүй газар аваачиж зодсон, бие, эрх чөлөөнд халдсан, 20 гаруй цагдаа тойрч байгаад доромжилсон, би тусламж гуйж зөндөө хашгирсан, хэн ч ирээгүй. Нэг л мэдэхэд цагдаагийн фургоны шалан дээр уначихсан, цагдаа нар миний нүүрэн дээр гутлаараа гишгэсэн байсан. Намайг цагдаагийн тасаг руу чирч оруулаад драг үлээлгэхэд 0 хувьтай гарсан, баримт нь байгаа” хэмээн ярьсан билээ.

Цагдаагийнхан сэтгүүлчийн биед халдахдаа “хууль бус бичлэг хийлээ, согтуу байна” гэх мэтээр гүтгэж, хүчээр авч явсан бөгөөд сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон талаар мэдээлэл цацагдсаны дараа ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч “Сэтгүүлч согтуу байсан” гэх мэдээллийг цацсан нь сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй илтэд гүтгэсэн үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг болсон билээ.

Үүний улмаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчээс уучлал гуйж, цагдаагийн зарим албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан (НЦГ-ын удирдлагуудын цалинг 20 хувиар хасах, Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга н.Дамбийням нарын албан тушаал бууруулах, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга н.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх) боловч сэтгүүлчид үүнийг хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс ЦЕГ-ын дарга Ж.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг албан тушаалаас нь огцруулахаар эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болжээ. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй МСНЭ оролцохоос татгалзжээ.

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдын хувьд 2020 оны долдугаар сард энэ албан тушаалд томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаанд цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон, зодсон, дарамталсан, айлган сүрдүүлсэн хэргүүд цөөнгүй гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг нь ч хуулийн хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Мөн иргэдийг тайван замаар жагсаал цуглаан хийх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаагийн байгуулллага, албан тушаалтнууд саад хийсэн, эрх чөлөөнд нь халдсан, хууль бусаар баривчилгаа явуулж цагдан хорьсон үйлдлүүд удаа дараа гарч, үүнийх нь төлөө Ерөнхий сайд нь өөрийн биеэр уучлал гуйхад хүрч байсан билээ. Өнөөдөр ч гэсэн энэ үйлдэл давтагдаж, туйлдаа хүрсэн нь ЦЕГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах шаардлага тавихад хүргэсэн байна.

Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн иймдээ хүртэл зэрлэгшиж, иргэнээ хамгаалахын оронд өөрсдөө иргэдийнхээ эсрэг ил цагаан гэмт хэрэг өдүүлэх болсны гэм бурууг салбарын сайдаас нь нэхэх нь ёстой гэж сэтгүүлчид үзэж байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (172.69.252.134)
    цагдаагийн байгууллагынхан шалгасан баримт нотолгоогоо ил гаргаж мэдээллэвэл үнэн ил болох байхдаа.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Setguulch gj bie uneglegchdees doloon dor boljdee zdu
    2022 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Нямбаатар сайд юм хийж байгаа шүү Оюу толгойд сайн ажилласан
    2022 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (172.69.252.132)
    Монголын цагдаа нар оросын цагдаагийн мафийн сүлжээг сайн сурч хүнийг гарах гарцгүй болгож хилс хэрэг хүлээлгэдэг болсон гэдэг нь улам тодорхой болж байнадаа. Ёс зүй гэж түй ч байхгүй цагдаа нартаа сургалт явуулж зэрлэг цагдаа нараа хүмүүжүүлээчээ. Хүнлэг нийгэмд цагдаа нар иргэдэд үйлчилдэг
    2022 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Огцруулах нь зөв
    2022 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (172.69.252.132)
    Сэтгүүлчид ёс зүйтэй болох хэрэгтэй.
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Хууль зүйн сайдыг огцоруул тушаал өгсөн хүн чинь Нямбаатар шүүдээ.өөрөө буруугүй юм шиг зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй.тушаал биелүүлсэн цагдаа арга хэмжээ авхуулж байдаг.
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    сэтгүүлчийн буруу байлаа ч цагдаа зодох ёсгүй
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Эхлээд сэтгүүлчидээ ёс зүй тээ мөнгө хардаггүй ШАНТААЖ хийдэггүй болго Цагдаа ажилаа хийж байгаа шүү
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    Хүн бай хэн нь хэн гэлтгүй .
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Er hun shig zailchihaach!!! (172.69.252.132)
    Hurelsuh shigee baildaa!!!!neg tursun ehees bolood zasag buren bureldehuuneeree ogtsorch bsan biz dee!ta 2 gariihan tserguud baij boss shigee ulger duurial uzuulj ogtsorno uu?japan zasgiin gazar shig baildaa!!!
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Цагдаагийн алба гайгүй бгаа шүү хэдхэн нөхдийн төлөө цагдааг бүү буруутга
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Zochin (172.69.252.148)
    Mungunii tuluu shte setguulch gj heden ner zuusen mal bugd bish shu
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Иргэн (172.69.252.132)
    Сэтгүүлчид гэж худалдагдсан үймээний эзэд. Больж үз
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сорооноо (172.69.252.134)
    За амжилт хүсье.
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 16 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 19 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 32 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 35 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 42 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 45 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 49 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 54 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 3 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 29 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top