x

Н.Учралын боов, Б.Энхбаярын бордюр буюу ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ

УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нүүр номдоо Баянзүрх дүүргийн 26-р хорооны явган замыг эхлүүлсэн тухайгаа мэдээлэл оруулжээ. Явган замын өргөн нь хамгийн багадаа 1,5-4 метр,хот байгуулалтаар баруунд төгссөн залуус үнэ хөлсгүй, сайн дураараа хийж байгаа... энэ тэр. Гоё оо гоё. Үнэн хэрэгтээ байдаг л нэг зам, хашлага. Манай хотын захиргааныхны жилдээ нэг хуу татаж сольдог олон бордюрын нэг нь. Элсэн дээр ингээд сул тавьчихаар дахин дахин солих, мөнгөө эргэлдүүлэхэд нь мар байдаг юм шиг байна лээ. Явган хүний замыг яаг ингэж тавих ёстой гээд нь хэн нь хэзээ ийм стандарт тавьчихсан юм бүү мэд. Хааяа гадагшаа явахдаа харахаар явган зам, машин зам хоёрын заавал ингэж өөр стандартаар тавих ёстой гэсэн дүрэм журам байдаггүй л болтой юм билээ. Адилхан л асфальтаар хуччихсан, ганцхан замын хөвөө буюу зорчих хэсгээрээ л тусгаарлагддаг. Манайх л болохоор яачихсан юм бүү мэд, жилийн жил, хаврын хаварт баахан явган нүцгэн улс зам дээр суугаад “элсээр байшин барьж” харагддаг. Б.Энхбаяр гишүүн ч гэсэн “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ”, тэр жишиг рүү орж байгаа юм болов уу даа. Өөрийнх нь сонгогдсон тойрог учраас сонгогчиддоо ч гэсэн үзүүлж харуулмаар юм байдаг биз.

Саяхан цагаан сараар Н.Учрал гишүүний тойрогтоо тараасан боовны асуудал бөөн дуулиан болж, гишүүнээс нь эргүүлэн татахдаа тулж байв даа. “Учралын боов” гэж ярьсан комедианыг гүтгэсэн хэргээр цагдаад өгч эрүүгийн хэрэг ч үүсгэсэн гэсэн. Анх сонгогдсон цагаасаа хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд тойргийнхноо мөнгөөр “зодоод” бүр ам ташуулчихсан бэлтэй айлын хүүхэд л дээ. Имиж нь нэг тиймэрхүү. Ерээд онд аав нь гайгүй гүйлгээ ухаантай хүн байсан, хүү ч гэсэн тэрийг нь өвлөө биз. Угаасаа ч өнөөдрийн нөхцөлд улс төр, бизнес хоёр нэг тогооноос хооллож байгаа, тэрийг нь тэр гэж ялгахын тэмдэггүй болсон.

Харин Б.Энхбаяр гишүүнийх бол арай өөр. Ядаж л хууль ёс, зарчим энэ тэр яриад байдаг болохоор нь зарчмын бус зүйлийг дэмжээд явахгүй дээ гэсэн нэг жаахан найдлага байгаад байдаг. Гэтэл нэг л өдөр “тойргийнхоо хороонд явган зам тавьж байна. Бэлэг шүү” гээд гараад ирэхээр үнэндээ л харамсах сэтгэл төрдөг юм байна. УИХ-ын гишүүн хүн сайн дурын ажил, сайн үйлсийн аян энэ тэр хийж болно л доо. Тэр нь ганцхан сонгогчдын саналыг худалдан авахад зориулагдсан байж болохгүй. Н.Учрал гишүүн жишээ нь боов тараасан шалтгаанаа “ахмадын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгвэл тэтгэврийн бодлогоо сайжруул. Б.Энхбаяр гишүүн жишээ нь тойргийнхоо сонгогчдод тусалмаар байвал хариуцсан дүүрэг, хороог нь ажиллуул, хотын захиргаанаас төсвийг нь нэх. Яах гэж орон нутаг тусдаа удирдлагатай, төсөвтэй байдаг билээ. Хотын даргыг өрөөндөө дуудаад аргадсан, зэмлэсэн ч эрх нь байгаа шүү дээ. Харин тэдний өмнүүр орж зам тавьж, шавар зуурч л болохгүй. Түүнийгээ нийгмийн сүлжээгээр зарлах нь бүр ч зохисгүй харагдаж байна. Хууль зүйн дэд сайдаар ажилласнаас хойш сүүлийн хэдэн жилд бүрдүүлсэн имижэд нь ч зохихгүй.

Хоёрдугаарт энэ бол сүүлийн хорин жил ярьж байгаа мажоритари тогтолцоо бас нэг гажиг. Хууль тогтоогч байхын тулд боловсрол хэрэг алга, мэргэжил мэдлэг чөтгөр лүүгээ тонилог. Сонгуулийн кампаниа санхүүжүүлэх чадвартай, дээр нь намдаа хандив өгчихдөг, тойргоо хэдэн төгрөгөөр авилгадаад гараад ирдэг байхад л болоо. Мажоритари тогтолцоон дээр манайд сонгууль ингэж л явдаг. Сонгогдоод гараад ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж авахын тулд намын даргын кнопны хүүхэлдэй болно. Төсвөөс цуглуулж авсан тэр мөнгөөрөө эргээд тойргийнхноо хахуульдана. Ийм л циклээр бүрэн эрхийн дөрвөн жилээ өнгөрөөдөг. Зам талбай засах, боов шоов тараах бол юу ч биш.

Атал дэргэдүүр нь улс орны хөгжил дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн үйлчилгээ, түүний чанар стандарттай холбоотой, хууль тогтоогч, төсөв батлагчийн хувиар жинхэнээсээ шийдвэл зохих өч төчнөөн асуудал шаварт хутгаастай. Түүнийг бүрэн бүтнээр нь хардаг нэг ч хүн байхгүй. Үүнийхээ төлөө сонгогдсон гишүүд нь ч, нэр дэвшүүлсэн нам нь ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг л сонгуулийн мажоритари тогтолцоо буюу тойргийн систем гээд байгаа юм шүү дээ. Ядаж л манай нөхцөлд. Ардчиллын суурь соёлтой, улс төрийн боловсролтой, нийгмийн соёл нь хэдэн зуунаар төлөвшчихсөн оронд бол өөр байх л даа. Манайд лав биш ээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 22 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 25 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 38 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 41 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 48 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 51 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 55 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 0 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 9 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 35 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top