x

Ард түмэн түрүүчээсээ "гавандаа" орж байна

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвч буюу цахим гав зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял авсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Жилд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн.

Энэ гав нь дотуураа ган тросстой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэхүү гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” гэсэн юм.

Хэмнэлттэй гэдэг үгээр халхавчлан иргэдээ гэрт нь хорих шийтгэл газар авч байна. Ингээд шоронд хорих зардлаа хэмнээд байгаа хэрэг үү. Хамгийн анх 1080 цахим гав худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан бол одоо 1400 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ талаар мэдээлэл өгөхдөө “Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан” гэжээ.

Цаашид олон монголчууд цахим гав зүүж гэртээ хоригдох нь. Иргэн Д.Монголхүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цахим гав зүүж, Баянзүрх дүүргээс гарахыг хориглоод байна.Комминуст нийгэмд одоогийн эрх баригч МАН бүх ард түмнээ үзэл суртлын шоронд хорьдог байсан бол одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдээсээ эхлээд цахим шоронд хорьдог боллоо. Өнөөдөр худал хэлж, доромжлох бүгд Эрүүгийн хуулийн заалттай болсон. Энэ мэтээр хуучин цагт ял гэж үздэггүй байсан олон зүйлийг ял болгоод хуульчилсан.

Хуулийн өөрчлөлтийн дагуу хэмнэлт хийх, технологийн дэвшлийг ашиглах нэр дор Монголын ард түмэн цахим гавандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нэг ёсны МАН-ын ард түмэндээ барьж буй “бэлэг” юм. Засгийн газар дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болно гэж чухамхүү л сүртэй зарласан. Гэтэл үнэн хэрэгтээ цахим үндэстэн болоод сүйд болсон юм ч алга. Бичиг баримт хөөцөлдөөд дүүрэг ороход л “Боржигончуудаар батлуулаад хүрээд ир” гэдэг шиг элдэв цаас, зураг хөрөг, баримт нэхдэг байдал хэвээрээ.

Бүх зүйл бахь байдгаараа. Цахим үндэстэн болж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга нь 74 зөвшөөрлийг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч иргэд гуйж, төрийн албан хаагчид гэдийдэг хэвээрээ. Ингээд үзвэл төрийн бүх үйлчилгээ цахимжаад иргэдэд амар хялбар болоод байгаа юм алга. Харин эсрэгээрээ цахим гавыг л сайн хэрэгжүүлж байна. Цахим шорон цахим яамнаас өмнө аль эрт байгуулагдаад нийгэмд байр сууриа эзэлж, үйл ажиллагаа нь жигдэрчихээд байна. Энэ байдлаараа айл бүрд компьютер гэдэг байсан шиг айл бүрд нэг цахим гав ногдохыг ч үгүйсгэхгүй нь.

МАН 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.МАН уг нь сонгуулиар ард түмэндээ үгүй ээ мөн их зүйл амласан даа. Гэтэл одоо тун хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Үүний нэг жишээ бол татварыг огт нэмэхгүй гэчихээд л өнөөдөр 40 хувиар нэмчихээд сууж байна. Ардчилал гэдгийг гамнаж, хайрлаж байхгүй бол ямар хэврэг байдгийг бүгд харж байгаа. Гэтэл МАН ардчиллыг өдөр бүр хумьсаар л байна. МАН ардчиллыг устгаж Монголыг дээвэргүй шорон болгох нь. Дарангуйллын хар сүүдэр үүгээр түүгээр сүүмэлзэн харагдах нь олонтаа боллоо. Энэ тоолонгоор ардчилал хумигдаж байна.

Хуульч О.Баасанхүү эрх баригчдын энэхүү бодлого үйл ажиллагааны талаар хэлэхдээ "Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүсийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорьх, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавны зардлыг зүүсэн хувь хүнээр өөрөөр нь төлүүлдэг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана” гэлээ.

“Үүнийгээ эргэж харъя” гэж ярьж байгаа гишүүд ч алга. Харин одоо энэ асуудлаа ярих, эргэн харах цаг болжээ. Цаасан дээр баталсан цахим гав ашиглах тухай бодлого цагаа олсон шийдвэр биш бололтой. Ашиглаж болох ч хүрээ хязгаарыг нь эргэн харахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 19 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 23 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 36 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 39 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 45 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 49 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 53 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 58 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 7 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 33 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top