x

В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна

Анкара хотод албан ёсны айлчилал хийсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай байгууллаа. Энэ үеэр хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байв. Эрдоган Казахстаныг “бүх Түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Токаев Турк улсыг “Казахстаны иргэдийн хоёр дахь эх орон” гэж нэрлэжээ. Үнэхээр ч энэ хоёр улс Монголын эзэнт гүрний суурин дээр бий болсон гурван том гүрний нэг Османы эзэнт гүрэнд багтаж байсан билээ.

Турк улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараа хамгийн түрүүнд Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Мөн 1992 онд гадаад улсуудаас хамгийн түрүүнд элчин сайдын яамаа Казахстанд нээж байсан юм. Казахстан улс ОХУ-ын ойрын түншийнхээ хувьд Украинд явуулж буй дайныг нь албан ёсоор буруутгаагүй, эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа. Гэхдээ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр бид ижил байр суурьтай байна” гэж мэдэгджээ. Энэ бол Путины толгой дундуур татаад авснаас ялгаагүй зүйл болж буй хэрэг юм. Учир нь энэ хоёр улс нэгдсэнээр Оросоос Сири төдийгүй ерөөс Арабын улсууд руу гардаг гарц бүрэн хаагдаж байна гэсэн үг.

Казахстаны ерөнхийлөгч Токаев уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Хятадыг Европтой холбох Транс-Каспийн Олон Улсын Тээврийн Замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж мэдэгджээ. Энэхүү зам нь Хятадыг Оросоор дамжуулалгүйгээр Европын Холбооны зах зээлтэй холбох төмөр болон усан замын шинэ маршрут юм. 2017 онд анх байгуулагдсан энэхүү зам нь Каспийн тэнгис, Хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбож байгаа билээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээр байгуулж, гадны халдлагад өртөх тохиолдолд энэ хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээр болов. Их Британийн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд шинэ алхам болсон өөрчлөлт” гэж тодорхойлогдсон уг хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах юм. Жонсон Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа “Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юмуу халдлага болсон үед тус улсын хүсэлтийн дагуу Их Британи шууд тусламж үзүүлэх болно” гэж онцлов.

Орос улс Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дахин бодоход хүргээд байгаа юм. Тус хоёр улс NATO-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай байдалд орно гэж санаа зовцгоож байгаа билээ. Энэ явдал Оросын бөөрөнд NATO тулж ирж буйг баталгаажуулав. БНХАУ-ын дарга Си Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Энэ үеэр Си Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ. Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын ерөнхийлөгчийн албаныхан Елисейн ордноос мэдээлэв. Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна. Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж хэлснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Энэ нь Путины гол найдвар Си Жиньпин түүнээс нүүрээ буруулахад хагас алхам л үлджээ гэсэн үг. Энэ бүхэн В.Путин гон бие, гозон толгой болно гэсэн үг юм.

Бэлтгэсэн Г.Амарсанаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 25 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 29 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 42 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 45 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 51 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 55 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 59 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 4 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 13 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 39 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top