АНУ дахь хамгийн том шатахуун дамжуулах хоолой ransomware кибер халдлагад өртсөний дараа (системийг нь хакердаж мөнгө нэхдэг нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол бүх датаг нь устгана гэж сүрдүүлдэг цахим халдлага) АНУ-ын засгийн газар ням гаригт онц байдал зарлав.
Колонийн хоолой нь өдөрт 2.5 сая баррель ачдаг бөгөөд энэ нь зүүн эргийн дизель, бензин, онгоцны түлшний хэрэгцээний 45 хувь юм.
Баасан гаригт кибер гэмт хэргийн бүлэглэл тус системийн үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд үйлчилгээг нь сэргээхээр ажиллаж байна.
Жонсын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шатахууныг авто замаар тээвэрлэх боломжтой болжээ.
Даваа гаригт шатахууны үнэ 2-3 хувиар өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа боловч цаашид удаан үргэлжилбэл нөлөөлөл нь хамаагүй муу байх болно.
Рансомвэйр програмын халдлагыг Dark Side хэмээх кибер гэмт бүлэглэл пүрэв гаригт Колониалын сүлжээнд нэвтэрч, бараг 100GB мэдээллийг барьцаалж, үйлдсэн болохыг олон эх сурвалж нотолж байна.
Бүх датаг хураан авсны дараа хакерууд зарим компьютер, сервер дээрх өгөгдлийг түгжиж, баасан гаригт золиос төлөхийг шаардав. Хэрэв төлөөгүй бол интернетэд нэвтрүүлэхээр заналхийлж байна.
Colonial нь хууль сахиулах байгууллагууд, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд, Эрчим хүчний яамтай хамтран үйлчилгээгээ сэргээхээр ажиллаж байна гэжээ.
Ням гаригийн орой дөрвөн гол шугам нь офлайн хэвээр байгаа боловч терминалууд болон хүргэх цэгүүдийн хоорондох зарим жижиг хажуугийн шугамууд одоо ажиллаж байна гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com