x

Т.Мөнхсайхан: Бүтцийн өөрчлөлт хийсэн болохоос халаа сэлээ хийгээгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан биеийн байдал маш хүнд, "Ковид-19" халдвартай нэг иргэн нас барсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн II зэргийн хэв шинж, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэж бүртгэгдсэн. 

-Түүнээс гадна ЭМЯ-нд халаа сэлгээ хийж эхэллээ гэх шүүмжлэл гарч байна. Ийм хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт заавал халаа сэлгээ хийх шаардлага байсан юм уу?

-Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий хүмүүсээ тавиад байгаа асуудал яригдаад байгаа. Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийсэн юм байхгүй. 2021 оноос Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулж байгаа. Энэ бол манай салбарын нэг дэвшил. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн зарим байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжих болсонтой холбоотойгоор хяналт шалгалт сайн тавих шаардлагатай болсон. Тиймээс бүтцэд өөрчлөлт оруулсан. Засгийн газраас Эрүүл мэндийн яамны бүтэц аравдугаар сард батлагдсан. Шинэ агентлаг гарч байгаатай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. 

Миний хувьд хүн халсан, өөрийн ойр дотнын хүнийг ЭМЯ-нд авч ажиллуулсан тохиолдол огт байхгүй. Харин эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт хийх вэ, үүнд ямар баг хамт олон ажиллавал богино хугацаанд өндөр амжилтад хүрэх вэ гэдэгт бодлогын хувьд анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Халдварыг цурманд орууллаа гэж хөл хориог сулруулсан. Гэтэл Баянзүрх дүүрэг том голомт боллоо. Эрсдэлээ яаж үнэлж байна вэ?

-Цурманд оруулах, коронавирусийг устгах гэдэг хоёр өөр асуудал. Тухайн үед ойрын болон хоёр дахь хавьтлын гурав дахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэл бол бий. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авахаар ажиллаж байна. Одоо бид үүссэн голомтыг хумьж, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах дээр төвлөрөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” саяхан “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 1 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 2 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 28 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 32 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 45 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 48 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 54 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 58 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 2 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 7 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 16 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 42 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top