Попын хаан Майкл Жексоны оймсыг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Домогт дуучин маань болороор чимэглэсэн уг оймсыг 1983 онд "Сарны бүжиг"-тээ зориулж захиалгаар цор ганц хосыг хийлгэж байсан аж.
"Gotta Have Rock and Roll" хэмээх зөвхөн оймсны дуудлага худалдаа зохион байгуулдаг сайт энэ гоёсог оймсыг 2 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа гэнэ. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 13-нд эхлэх бөгөөд эхлэх үнэ нь 100 мянган ам.доллар байх юм.
Энэхүү оймсыг попын хаан алдарт "Сарны бүжиг"-ээ тайзан дээр анх бүжиглэхдээ өмсч байжээ.