Попын гүнж дуучин Бритни Спирсийн фенүүд анхаарлаа хандуулаарай!
Поп хөгжмийн амьд домог дуучин Бритни Спирсийн хамгийн алдартай видео клипүүдэд зориулсан поп-ап музей Лос-Анжелес хотод тун удахгүй нээгдэхээр болжээ.
Лос-Анжелес хотын "The Zone" музей нь нийт 2,787 м2 талбайтай бөгөөд дотроо "Baby One More Time", "Oops... I Did It Again", "Toxic", "Circus" болон бусад хит дууны видео клипний декорацыг дахин босгожээ.
Үүгээр түүний шүтэн бишрэгчид хайртай дуучныхаа клипүүдэд өөрийн биеэр орж үзэх боломжтой болж байгаа аж.
Мөн тус музей "Britney Army", "Work Bitch", "The Zone Collection", "Britney Bitch", "Pride Collection" гэсэн таван төрлийн цуглуулгаас Бритнитэй холбогдолтой бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжыг бүрдүүлжээ.
"The Zone" поп-ап музей 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд нээгдэхээр төлөвлөгджээ.