Нийтлэл
УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана
Мега төслүүдийг хаанаас хэн 10-20 жил гацаасныг илчлэхээр УИХ хэлэлцэх болсонд амжилт хүсэхийн ялдамд мэргэдийн шүүлтээр тодрох гацаагчдын нэрс-нийтээр цөхрөлтгүй хараадаг буюу миний бичвэртээ цохдог нэрстэй зөрөхгүй таарах уу, эсвэл гацаагчдын хөлд тээглэгч хэд золиослогдох уу. Харцгаая.
15 цаг 36 мин
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид”
Манай салбарынхан утаа, түгжрэл гэх нийгмийн тулгамдсан асуудлууд, эдийн засгаа аврах гэсэн эрх баригчдын “мэргэн” бодлого дунд живж, хөвж явах зуурт салбарыг нь бүхлээр нь хөмөрч мэдэх хуулийн төсөл УИХ дээр орж ирээд урагш давшиж байна.
Уржигдар 13 цаг 17 мин
Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав
Өнөөдөр “Утаа арилбал хятад ороод ирнэ” гэж битүүгээр хэлж байна. Учир нь гаднаас ажиллах хүч, нарийн мэргэжлийн инженерүүд ирж баймаажин шинэ ДЦС, АЦС барих юм. Ингэж гэмээнэ утаа арилна. Тэгэхээр утаа арилбал, тогны хангамж сайжирбал Хятад ороод ирнэ л гэсэн үг шүү дээ.
Уржигдар 09 цаг 54 мин
Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй
Утаатай тэмцэх нэрээр толгойд багтамгүй ийм их хэмжээний мөнгө “идэж уугаад“ буйлчихсан хүмүүст утааг арилгах бодол, сэтгэл тэгээд төрнө гэвэл ёстой гонжийн жоо. Улаанбаатар хотод утаагүй түлшний нэртэй утаа үйлдвэрлэдэг 3 үйлдвэр бий.
2024-12-24
Хүүрнүүд ээ, утаагаа яриач…
Ард иргэд бол бухимдаж байна. Тэсэрч байна. Сонголтоо хэдхэн сарын өмнө өөрсдөө хийчихээд тэрэндээ харамсаж, түүнийхээ бурууг харсан хүн болгон руугаа тохон амьтны араншингаа гаргацгааж байна. Өөрөөр байхад ч хүнд байна.
2024-12-24
Приус автомашины нүүрсэн яндангийн үнэ 600 мянгаас нэг сая төгрөг байна
Автомашины утаа агаарын бохирдолд эзлэх хувь нь бага ч хүний биед учруулах нөлөөний хувьд илүү аюултай
2024-12-24
Х.Баттулга “Монгол Трамп” болох уу?
Трамп ялалт байгуулсныхаа дараа гаргасан өшөөгөө авах хүмүүсийн жагсаалт нэлээд урт байж магадгүй гэж хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа. Нэрсийг ч жагсаасан байв. Жагсаалтад одоогийн Ерөнхийлөгч Байден, түүний хүү Хантер болон Байдены гэр бүлийн бусад гишүүд, Харрис, Ерөнхийлөгч асан Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Пелоси нар багтжээ.
2024-12-23
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан
Шахмал түлшийг нэвтрүүлээд 4-5 жил болж байхад стандарт нь байхгүй, батлуулаагүй. Шуудхан хэлэхэд айлын гэрт хүний амиар туршилт хийгээд явж байна. Энэ чинь л бид шинжлэх ухаанаас хэр хол хоцорсон, хэр их зэрлэгшсэний баталгаа.
2024-12-23
Алуурч хаан, Эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл
Шихуандиг бүгд үзэн ядна. Гэвч хаан хийдгээ хийж нэгдсэн Хятадыг байгуулж дөнгөөд дараа нь тасархай хэрмүүдийг холбон алдарт түмэн газрын цагаан хэрмийг байгуулжээ. Хуандигийн байгуулсан Цинь улс ердөө 20 жил насалсан боловч түүнийг залгасан Хань династи 400 гаруй жил амар амгалан оршсон хүчирхэг гүрэн байсан юм.
2024-12-23
Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга
Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хэчнээн монгол хүн, хэчнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!
2024-12-22
Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь
Зөвлөлт Холбоот Улс улсын төсвөөс жил бүр 800.0 сая ам доллар энэ дайнд зарцуулж байв. Зөвлөлт Холбоот улс зөвлөлтийн 40-р армийг Афганистанд байршуулж байхдаа жил бүр 8.2 тэрбум ам долллар зарцуулж байв. Дайн хийх тутам зарцуулах хөрөнгө мөнгө нь улам ихсэж зөвлөлтийн ард түмний аж амьдрал улам дордож байв.
2024-12-20
Урааныг аргалаар орлуулж болох уу?
Ер нь бол “муухан генералаас олигтойхон генератор дээр” л гэх юм билээ.
2024-12-19
"Оны өргөмжлөл"
Оны ажил дүгнэж байгаа тул “Оны өргөмжлөл” гэдгийг ингэж олгомоор байна. Салбар салбартаа “гавьяат”-аас ч дутахгүй болчихсон тийм нэр хүндтэй шагнал учраас шалгуур агуулгыг нь өөрчлөе. “ҮНЭХЭЭР ГАВЬЯА” гэсэн шинэ нэршил гаргаж ирье.
2024-12-18
Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ
Луйварчид өгсөж барилдаж байгаа юм байна. Мотоциклиос машин руу оржээ. Ингэхийн тулд нүүрэн дээрээ өнөөдрийн монголчуудын хамгийн эмзэг сэдэв утаа, түгжрэл, аваар ослыг наасан байна. Монголчууд уухайлаад л дэмжинэ. Тэд дагуулаад тонгорно. Технологи төгсөрч байна гэдэг энэ…
2024-12-18
Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй
“Монгол ялна” гэх хийрхэл хятад харшилтай сонгогчдыг хөөргөж дөнгөсөн ч болчимгүй тэнэг сагуурлаараа бид тархиныхаа хомсдолыг дэлхийд таниулснаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршвол тусгаар тогтнол замхарна. Тэднийг өшиглөөд хил давуулчвал Монгол ялна гэж хөөрцөглөв. Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн сонирхлыг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч Х.Баттулга тэртээ дээр омогших нь сүрдэм.
2024-12-17
Сирийн Асадын дэглэм нурсан нь
Башар Асадын дэглэм 2024 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр нуран унав. Путин Башар Асадыг түүний гэр бүлийнх нь хамт Орос улсад “Ил-62” ачааны нисэх онгоцоор авчирч улс төрийн орогнол олгожээ.
2024-12-16
Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулъя
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил болсон ч төрийн бодлого тодорхойлогчдын үзэл санаа 90 оноос өмнөхөөрөө, улсын хөгжлийг гацааж байгаа хамгийн суурь шалтгаануудыг нэг энэ. Энэ алдааг засахын тулд намын дээд сургуулийг хаах хэрэгтэй.
2024-12-16
Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь
УИХ-ын сонгуулиар бүрэн хэмжээний ялалт байгуулсан (53 хувийн санал авч) МАН-ын дарга цөөнх болсон АН, ХҮН-ыг танхимдаа урьж ажилуулсан шалтгаан нь эдийн засгаа тэлэх, том төслүүдээ хөдөлгөх явдал байв.
2024-12-13
Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг давтах вий
Камбожийн хаант улс дээр бүртгэлтэй, Хятад төлөөлөгчтэй, ганц ч ДЦС барьж байгаагүй 4 ажилтантай компани Тавантолгойн ДЦС-ыг барих уу?
2024-12-13
Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя
Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээр сонгосон Хөвсгөл, Булган, Эрдэнэтчүүдээс уучлал гуйж буй болохоос төмөр зам гацаасан гэж Х.Баттулгыг ор үндэсгүй гүжирдсэн гүтгэлэгтээ өршөөл гуйгаагүй шүү. Гүжирдсэнийг минь нотлоод зохих ялыг надад үүрүүлсүгэй.
2024-12-12