x

Шилэн хөөсөөр барьсан байшинг танилцууллаа

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хаягдал шилийг хөөлгөн энгийн блокоос илүү дулаан хадгалах чадвартай материал гарган авчээ. Тус материалыг “хөөсөн шил” хэмээн нэрлэсэн бөгөөд түүгээр барьсан байшинг /амины орон сууц/ танилцууллаа.

“Хөөсөн шил”-ийн 94-96 хувь нь хаягдал шил, үлдсэн нь хаягдал шохой, элс, нүүрс зэрэг ажээ. 4х6 м хэмжээтэй байшинг барихад 60 см кв, 10 см зузаантай 60 гаруй ширхэг “хөөсөн шил” ашигласан байна. Нийт 1 орчим тонн жинтэй тус “хөөсөн шил”-үүдийг 1800 хаягдал архины шилээр хийжээ.

ФТХ-ийн захирал П.Алтанцогийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 60 мянган тонн хаягдал шил бий, түүний 40 мянган тонныг боловсруулах үйлдвэр барих боломжтой юм байна. Ийм үйлдвэр барихад тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гаргасан тооцоогоор 6-7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах бөгөөд дотоодынхоо барилгын материалын 15-20 хувийг үйлдвэрлэж чадах гэнэ. Төслийн багийнхан “Байгалиа ухаж сүйтгэхгүй, эко энэ үйлдвэрлэлийг төр, засгийн газраас дэмжих хэрэгтэй байна” гээд  энэхүү  хүсэлтээ уламжилж өгөхийг БСШУЯ-ны газрын дарга Б.Мөнхбат, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт дайлаа.  

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийнхний "хаягдал шил ашиглан бүтээгдэхүүн гаргаж авах" энэхүү төсөл нь  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй цөм технологийн төслийн хүрээнд 300 гаруй сая төгрөгийн төсвөөр хэрэгжжээ.

10 см зузаантай тус "хөөсөн шил" нь 30-40 см зузаантай энгийн блоктой харьцуулахад хатуулаг, дулаан хадгалалтаараа адил ба түүнээс ч илүү дулаан хадгалах чадвартай аж. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан төслийн баг бүтээлээрээ ашигтай загварын гэрчилгээ авсан байна.

Хаягдал шилнээс гаргаж авсан материалаар байшин барихаас гадна замын хайрга, дайргыг орлуулж болно. Блок, материал нь шил учраас усанд элэгдэхгүй, эдэлгээ сайтай.  Мөн хөөсөн шилийг  “ус шүүгч” болгон хэрэглэж болно. Нягтрал багатай хөөлгөсөн “хөөсөн шил” ээр ус гүйлгэж үзэхэд усыг өмнө байснаас нь 6 дахин цэвэршүүлж байгаа гэдгийг  төслийн багийнхан танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 11 цаг 44 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 11 цаг 45 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 11 цаг 48 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 11 цаг 52 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 11 цаг 54 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 11 цаг 57 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 0 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 3 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 14 цаг 55 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 22 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 26 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 29 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 15 цаг 31 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 15 цаг 33 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 15 цаг 34 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 15 цаг 35 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 15 цаг 36 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 15 цаг 38 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 15 цаг 39 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 15 цаг 40 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top