x

ШУА-ийн гадаад гишүүн, монгол судлаач Ван Мандугаг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн доктор (Sc.D), профессор, монгол судлаач Ван Мандуга ШУА-ийн гадаад гишүүнээр энэ жил сонгогдсон билээ. Тэрбээр ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн урилгаар Монголд судалгааны ажлаар ирээд байгаа юм байна. Ван Мандугаг өнөөдөр ШУА-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн харьяанд “Монголын орчин үеийн уран зохиол судлалын төв” байгуулах асуудлаар мөн тус сургуульд суралцдаг монгол оюутнууд, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Профессор Ван Мандуга нь 30 гаруй  жил Монгол утга зохиол судлалаар дагнан мэргэшин судалж, гадаад дотоодын их дээд сургуулийн оюутан, аспирант докторантуудад нарийн мэргэжлийн хичээлийг тасралтгүй зааж, судалгааны ажлыг нь удирдаж, олон тооны аспирант, докторантыг бэлтгэн төгсгөсөн бөгөөд түүний эрдэм судлалын ажлын агуулга, ач холбогдлыг нэгдүгээрт,  Монгол улсын орчин үеийн уран зохиолын судалгаанд, хоёрдугаарт, манай 2 улсын академик байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр  нэмэр оруулжээ. 

Профессор Ван Мандуга нь МУИС, УБИС, СУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн зочин профессор цол зэргийг хүртсэн, олон улсад нэртэй монгол судлаач юм байна.

Түүний судлан бичсэн бүтээлүүдээс Монголын орчин үеийн уран зохиол, Монгол утга зохиолын онол зэрэг чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд монгол, хятад, япон, орос, англи хэлээр 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг, хамтын бүтээл 49 ботийг хэвлүүлсний 27 ном, товхимол нь Монголын орчин үеийн уран зохиолын судлалын бүтээл эзэлж байна.

Мөн тэрээр Монголын уран зохиолыг системтэй, иж бүрэн, цогц байдлаар нь судалж, Монголын уран зохиолыг гадаад улсад сурталчлан таниулах эрдэм судлалын ажлынхаа зэрэгцээгээр гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, аспирант, докторантаар суралцагсдад монгол судлалын нарийн мэргэжлийн хичээл заадаг томоохон сурган хүмүүжүүлэгч хүн юм.

Монголын уран зохиолыг судлах бүхэл бүтэн дэг сургуулийг шинээр бий болгон Монгол судлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлсэн нь түүнийг Монгол Улсын ШУА-ийн гадаад гишүүнээр нэр дэвшүүлэх үндэслэл болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 16 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 12 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 15 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 15 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 15 цаг 51 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 15 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 15 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 15 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 15 цаг 56 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 15 цаг 56 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top