x

Дэлхийн түвшний үндэсний оношилгоо, эмчилгээний төв үүдээ нээлээ

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэн амлалт туссан нь "Үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв"-ийг томоохон эмнэлэг түшиглэн байгуулах явдал байсан юм. Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол боллоо.

Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Тэрбээр “Улс орон хөгжихийн эх үндэс бол иргэн нь эрүүл байх явдал. Оношилгоо эрт байх тусмаа олон хүн эрүүл болно. Биеэ эрт оношлуулж, эрүүл байгаарай гэж хүсч байна. Төслийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэе” гэв.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд

  • Хүлээн авах, дүрс оношилгооны төв

  • Цөмийн анагаах ухааны тасаг

  • Лабораторийн тасаг

  • Дурангийн оношилгоо

  • Эмчилгээний тасаг

  • Ариутгал халдваргүйтгэлийн тасаг

  • Мэс заслын тасаг

  • Мэдрэлийн мэс заслын тасаг

  • Эрчимт эмчилгээний тасаг

  • Эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Эдгээр тасагт 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.

Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Бид хамтдаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил царцаагдаж, хүлээгдсэн бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна. Түүний нэг нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Хоёр улсын хооронд 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээний үр дүнд 2015 онд төсөл эхэлсэн билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин гурван жил хойшлох нөхцөл байдал үүссэн учраас төслийн удирдах хороо шийдвэр гаргаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрх шилжүүлэх шийдвэр гарган, ажлаа эрчимжүүлэхийг даалгасан.

Хоёрдугаар эмнэлгийн хамт олон, шинээр бүрдсэн төслийн хамт олон асар богино хугацаанд энэ төвийг ашиглалтад оруулж чадлаа. Та бүхнээр бахархаж байна. Хорт хавдрыг хамгийн жижиг байхад нь оношлох, хавдрын зэргийг тогтоох PET-CT энд ашиглалтад орж байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний тасагт изотопи үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхит F-FDG эмийн үйлдвэр, халуун цех, цацрагийн хяналтын лаборатори гэх мэт шинэ технологи нэвтэрч байгаа. Энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд мэдээж боловсон хүчний чадавх маш чухал. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах өндөр түвшний 10 эмч мэргэжилтнийг зургаан сараас нэг жилийн хугацаанд БНСУ-д сургалаа. Мөн тус улсад долоон удаагийн сургалт зохион байгуулж, 42 эмч мэргэжилтнийг хамрууллаа. Дотооддоо 110 эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг 12 удаагийн сургалтаар бэлтгэлээ. Энэ төв ашиглалтад орсноор гадагшаа явж эмчлүүлж буй иргэдийн тоо цөөрч, мөн хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарах тооцоотой байна" гэлээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам: "Хоёр улсын эрүүл мэндийн салбарын билэгдэл болсон энэхүү төслийг “Самсунг Си энд Ти” компани, бусад компанитай консорциум байгуулан гүйцэтгэлээ. Энэ хүртэл дэмжиж ирсэн Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.

Дэвшилтэд техник технологи, эмнэлгийн системийг бий болгож, эмч мэргэжилтнүүд БНСУ-д сургалтад хамрагдлаа. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж суурилагдсан байгаа. Энэхүү техникүүдийг нэвтрүүлснээр Монголын ард түмэн эрүүл энх, сайн сайхан амьдрахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа эрс нэмэгдлээ" гэлээ.






iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 23 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 52 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 2 цаг 40 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 3 цаг 24 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 3 цаг 26 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 3 цаг 29 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 3 цаг 31 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 36 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 3 цаг 39 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 3 цаг 40 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 3 цаг 44 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 45 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 3 цаг 45 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 3 цаг 48 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 3 цаг 55 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 4 цаг 2 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 4 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 5 цаг 9 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top