Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Зүүн үлийн адаг гэдэг газарт буй эртний дурсгалд археологийн малтлага судалгааг хийж төмрийн хүдэр хайлуулах зуух илрүүлжээ. Уг зуухны хажууд зуухыг нурааж хаягдал хийсэн дагуул нүхтэй бөгөөд энэхүү нүх зуух хоёрыг газрын доогуур нарийн нүхэн хонгилоор холбосон байна. Ийм төрлийн төмрийн хүдэр хайлуулах зуух нь Хүннүгийн үед холбогдох ба МЭӨ II-I зуунд хамаарах ажээ.
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт археологийн судалгааны багийнхан Шалз уулын шороон хэрэм хэмээх дурсгалыг илрүүлэн малтлага хийж буй аж. Малтлагаар шороон хэрэмний дотор байх төв барилгын тууринд судалгааг хийж байгаа аж. Энэхүү барилгын суурь тавцанг шатаасан тоосгоор өрж хийсэн ажээ. Мөн олон тооны барилгын нөмрөг, тосгуур, нүүр ваар олдож байгаа гэнэ. Тус барилга нь зүүн тийш харсан хаалгатай бөгөөд тоосгоор өрж хийсэн шатны хэсэг олджээ. Түүний эсрэг талд баруун талд байх барилгатай холбогдох налуулан өрсөн тоосгон өрлөг зам гарсан бөгөөд барилгын суурь тавцангийн хэмжээ, хэлбэр зэргийг тодорхойлох судалгаа үргэлжилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)