x

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтдийн төлөөлөл, ШУТИС-ийн багш А.Одгэрэл “Гадаадын томоохон сургуулиудыг амжилттай төгсөөд ирсэн залуу судлаачдын хувьд судалгааны ажил хийх орчин нөхцөл манай улсад хүндрэлтэй байдаг. Тийм учраас тэтгэлэг бидэнд томоохон дэмжлэг болж чадна. Судалгааны ажлыг дэмждэг гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг бусдадаа түгээж, судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч мэдлэг, хандлагыг нийгэмд түгээж байя” гэсэн юм.

Тэтгэлэг гардуулах ёслолд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

Цэрэндондогийн Тэнгис (Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт)

Чимэдсүрэнгийн Жавзандулам (Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)

Аюурзаны Одгэрэл (Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт)

Болдын Баярмаа (Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа)

Батсайханы Батболд (Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох боломж)   

Болдбаатарын Чинчулуун (Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах)

Бадарчийн Энхдолгор (Мангирын – allium senescens l чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)

Самгайн Одончимэг (Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь)

Игорийн Даваажаргал (Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо)

Болдын  Одгэрэл (Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа)

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторууд бие даан судалгааны ажил хийж үр дүнгээрээ дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санал санаачилгаа инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг урамшуулан тэтгэх зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 5 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 7 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 10 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 14 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 16 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 19 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 22 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 24 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 17 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 44 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 48 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 50 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 15 цаг 53 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 15 цаг 55 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 15 цаг 56 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 15 цаг 57 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 15 цаг 58 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 0 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 1 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 2 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top