Цуу яриа гарсан ч шинэ Galaxy Note10-ын чихэвчийн 3.5 миллиметрийн холболтын нүх зэргийн бүх механик товчлуураа эх биендээ хэвээр үлдээнэ гэж мэдээлжээ.
Инсайдер Ice Universe мэдээлснээр, Samsung Galaxy Note-10 шинэ ухаалаг утсандаа эх биедээ механик товчлууруудыг үлдээж байгаа ажээ.
Сануулахад, Galaxy Note-10 бүх механик товчлууруудаа байхгүй болгон оронд нь хурууны даралтыг мэдрэхээр агуулгын салбаруудыг гаргаж ирнэ хэмээн мэдээлж байсан юм. Ийм практикийг өмнө нь Apple, Хятадын Huawei болон OnePlus бүтээгдэхүүндээ хэрэглэсэн юм.
Гэхдээ Инсайдер Ice Universe өмнөх мэдээллийг үгүйсгэж "Бүх зүйл хуучнаараа үлдэнэ. Товчлуур ч хэвээр, мини-жек ч хэвээр байна" гэж хэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, Galaxy Note-10 дэлгэцийн хоёр хувилбартай, 5G модемтай хийгдэх гэнэ.