Өмнөд Солонгосын брэнд Xiaomi шинэ төхөөрөмжийг Amazfit шугамаараа гаргасан ба дизайн нь Amazfit Verge гэдэг дээд ангиллын загвартайгаа төстэй ажээ.
Amazfit Youth Editionажлын дэглэмдээ цэнэглэхгүйгээр урт хугацаагаар ажиллах ба үнэ нь 72 доллар болж байна.
Amazfit Youth Edition цагийг 1,3-инчийн, 360х360 пикселийн шийдэлтэй Amoled дэлгэцээр тоноглосон байна. Олеофобын гэх хөлсийг нэвтрүүлэхгүй байх хучлагтай Gorilla Glass 3 шилээр түүнийг нэмэн хамгаалжээ. Гажет стилийн оосортой бөгөөд түүнийг Amazfit Pace ба Stratos зэргийнх шигээр тайлагдахаар бүтээжээ.
Цагийн жин нь дөнгөж 46 грамм. Шинэ бүтээгдэхүүний онцлогт бодит цагаар хөдөлгөөнийг мөн зүрхний агшилтын хэлбэлзлэлийг хянах үйлдэл багтаж байна. Мөн зүрхний цохилт нэмэгдэхээр цаг өөрөө чичиргээнд орж эхлэх гэнэ.
Шинэ цагуудын гол онцлог нь түүнийг өдөр бүр ашигласан ч 20 хоног хүртэл ажиллах боломжтойгоор бүтээсэн байна. Гэхдээ хэрэв GPS байнгын залгаатай байх юм бол ажиллах хугацаа нь 40 цагаар хязаарлагдан богиносох ажээ.
М.Цогт